SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 130
Downloaden Sie, um offline zu lesen
1
ММААРРККЕЕТТИИННГГИИЙЙНН ССУУДДААЛЛГГАААА:: ООННООЛЛ,, ППРРААККТТИИКК
www.zaluu.comwww.zaluu.com
2
ООРРШШИИЛЛ
Зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээр монгол хүн
бүр ажил амьдралаа бусдын зөвлөгөө, бусдын амаар бус өөрийн мэдлэг
боловсрол, туршлага, ажиглалт судалгаанд тулгуурлан жолоодох, цоо шинэ
нөхцөл байдал буй болсон билээ. Ялангуяа бизнесийн ертөнцөд хүчээ
сорьж яваа хүмүүс дэлхийн улс орнуудын олон арван жилийн практик
туршлагын үр дүнд бий болж хөгжсөн маркетингийн арга ухааны цагаан
толгойг эзэмшээгүй, тэр тусмаа маркетингийн анхдагч судалгааны дөр
суугаагүй бол сэлүүргүй завиар их далайг гатлахаар зориглосонтой агаар
нэгэн юм.
Манай орны дээд сургууль коллежуудад “Маркетингийн үндэс”,
“Маркетингийн судалгаа”, “Маркетингийн удирдлага”, “Хэрэглэгчийн зан
төлөв”, “Бүтээгдхүүний менежмент, маркетинг”, “Cурталчилгаа ба
борлуулалтын урамшуулал”, “Oлон улсын маркетинг”, “Үйлчилгээний
маркетинг”, “ Байгууллагын маркетинг” хичээлүүдийг зааж, компани, аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагааг залж, жолоодох маркетингийн мэргэжилтэн
маркетеруудыг бэлтгэж эхлээд хэдэн жил боллоо.
. “Маркетингийн судалгааны арга зүй” хэмээх анхны товхимол маань
товхимол хэвлэгдээд даруй 10 жил болчихож. Энэ хугацаанд манай их, дээд
сургууль коллежийн багш, оюутнууд судалгаа хийх арга барилд суралцаж,
зарим нь бүр бизнесийн шийдвэрт ашиглах боломжтой даацтай судалгаа
хийж эхлээд байгаа нь олзуурхууштай юм. Манай компани, аж ахуйн нэгжүүд
л судалгааны ач холбогдлыг ойлгож бизнесийн үйл ажиллагааныхаа үндэс
болгож эхэлсэн зах зээлд ажиллах арга ухааны томоохон өөрчлөлтийн нэг
болж байна. 1990-ээд оны дундуур “Улаанбаатар хивс” компани Монголын
Маркетингийн холбоотой хамтран манай орны их дээд сургуулийн
оюутнуудын дунд “Монгол хивсний маркетингийн судалгаа” хийлгэх
олимпиад зохион явуулж, судалгааны үр дүнг компанийхаа зах зээлийн
стратегид тусгасан нь сонирхолтой, өгөөжтэй алхам болж байлаа. Түүнээс
хойш олон арван компани аж ахуй нэгжүүд маркетингийн судалгааг
компанийхаа шийдвэр гаргах үндэс болгож маркетингийн судалгаагаар
мэргэшсэн зарим байгууллагууд ч төрөн гарлаа. “Мобиком”, “ Зоос банк”
зэрэг газрууд маркетингийн судалгаанд тулгуурлан байгууллагадаа ажиллах
www.zaluu.comwww.zaluu.com
3
маркетингийн мэргэжилтнүүдийг сонгон авч байгаа нь сайхан хэрэг. Түүнчлэн
Говийн санаачлага төсөл зэрэг хэд хэдэн байгууллагаас санаачлан жил
бүрийн намар аймгуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нийслэлд
зохиодог болсон нь хөдөөгийнхөнд зах зээл, маркетингийн судалгааны учир
утгыг ойлгуулахад нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
“Маркетингийн судалгааны арга зүй: онол, практик” хэмээх энэхүү
сурах бичгийг Монгол улсын их сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудад уг
хичээлийг зааж ирсэн туршлагадаа тулгуурлан, их, дээд сургууль, коллежийн
оюутнууд, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, менежерүүд зах
зээлийн арга ухаанд суралцахыг эрхэмлэгч бүх хүнд зориулан аль болохоор
энгийн ойлгомжтой байдлаар бичихийг зорьсоны зэрэгцээ судлаачийн хувьд
өөрийн зарим дүгнэлт, саналыг тусгахыг хичээлээ.
Өмнөх товхимолд тусгаж амжаагүй хэд хэдэн зүйл анги, арга зүйг
шинээр нэмж бүтээлдээ тусгав.
Сурах бичиг нь маркетингийн судалгааны арга зүйг шууд эзэмших,
ашиглах, бие даасан бүтээлч эрэл, хайгуул хийж амжилт олох түлхүүр,
асуудлуудыг багтаан хамгийн товч байдлаар бичсэн 10 бүлэг 25 зүйлтэй.
Уншиж, ашиглаж буй ажил хэрэгч хүмүүс, эрдэм, судлалын ажилтнуудын
санал, дүгнэлтийг үндэслэн цаашид дэлгэрүүлэх эрхэм хүсэл байгаа тул та
бүхэн санал, зөвлөмжөө МУИС-ийн маркетинг–олон улсын худалдааны
тэнхимд/ емайл: dagva_d@ses.edu.mn гэсэн хаягаар ирүүлнэ үү.
Зохиогч
www.zaluu.comwww.zaluu.com
4
ББҮҮЛЛЭЭГГ 11
11..11.. ММААРРККЕЕТТИИННГГИИЙЙНН ССУУДДААЛЛГГААААННЫЫ ААГГУУУУЛЛГГАА,, ААЧЧ ХХООЛЛББООГГДДООЛЛ,, ДДЭЭСС
ДДААРРААААЛЛААЛЛ
Зах зээлийн жам ѐсоор замнаж эхэлж буй Монгол орны компани, аж
ахуйн нэгжүүд байтугай олон зуун жил энэ замаар хөгжчихсөн орнуудад
маркетингийн судалгаа ус агаар шиг үгүйлэгдэж байдгийг дэлхий дахины
бизнесийн практик гэрчилж байна.
Менежер хүн өдөр тутам хэдэн арван шийдвэр гаргаж байдаг. Зарим
нь маркетингийн ирээдүйг тодорхойлоход асар их ач холбогдолтой
шийдвэрүүд ч байх нь олонтай. Судалгаагүй шийдвэр гаргаснаар хэдэн сая,
живаа төгрөгийн алдагдалд хүрч болно.
Дэлхийн практик үүнийг гэрчилж байна. Маркетингийн доривтой
судалгаа 500,0 мянган ам доллар ч хүрэх нь бий. Гэтэл маркетингийн
судалгаа хийхгүйгээр “Эдсел” гэдэг автомашиныг үйлдвэрлэснээс болж 250
сая ам.долларын алдагдал, “Рэйдио корпорешн оф Америка” пүүс тооцоолох
шинэ электрон машин үйлдвэрлэснээс 500 сая, дуунаас хурдан
“Конкорд”гэдэг онгоц бүтээснээс 3000 сая ам.долларын алдагдал хүлээсэн
гашуун туршлага байна.
Монгол бизнесмений хувьд маркетингийн судалгаа хийж сурах
шаардлага бүхнээс чухал байна. Зах зээлд хөл тавьсанаас хойш цөөхөн
жилийн хугацаанд хэдэн аж ахуйн нэгжүүд байгуулагдаж хөгжсөний хамт
хэдэн арваараа татан буугдлаа. Татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг
гүйлгэн харахад “Монгол ухаан”, “Алтан нар”, “Гал голомт”, “Тэмүүлэл”,
“Унаган байгаль”, “Ухаан билэг” гээд чихэнд чимэгтэй сайхан нэрүүд байх юм.
Нэр бүхний цаана уг нь ихийг хийж бүтээе гэсэн санаа нуугдаж байсан байх.
Гэвч түүнийгээ хэрэгжүүлж чадсангүй. Яагаад гэвэл маркетингийн судалгаа
хийж бизнесийн боломжоо тодорхойлж чадаагүй, өрсөлдөгчөөсөө илүү үнэт
чанарыг бий болгож зах зээлд нийлүүлж чадаагүйгээс тэр юм.
Эрэлт хэрэгцээг судалж шинэ санаа олж шинэ бизнес үүсгэн хөгжүүлж
буй олон сайхан бизнесмений хөдөлмөрийн үр дүнг бид харж байна. Жишээ
нь, “Ханброй” компанийн байгуулсан “ Монгол шилтгээн” байгуулагдаад
удаагүй ч гадаадын зочин гийчдийн эн тэргүүнд саатан тухалдаг орд өргөө
www.zaluu.comwww.zaluu.com
5
болоод байна. Гадаадын төдийгүй манай урлаг спортын одод, ажил хэргэгч
хүмүүсийн найр хуримаа хийж найз нөхөдтэйгээ найрлан цэнгэдэг хамгийн
таатай орчин болоод байна.
Гадаадаас импортоор бараа, бүтээгдэхүүн худалдан авч , мөнгөө
гадагш гаргах бус, тэр мөнгөөрөө дотооддоо үйлдвэр байгуулах, юм хийх
хэрэгтэй юм байна гэдгийг манай бизнесменүүд ойлгодог болжээ. “ Сэргэн
мандал” группийн харъяа “ SM container bag’ компанийн сүлжмэл уутны
үйлдвэр 2005 оны намар ашиглалтанд орлоо. Төр засгаас ч дэмжиж
татваргүй гаалийн баталгаат үйлдвэр болгосон байна. Энэ нь Засгийн газар
ба бизнесийнхний хамтын ажиллагааны нэгэн шинэ хэлбэр болсон байна.
Тэгвэл маркетингийн судалгаа гэж юу вэ?
Маркетингийн өвөрмөц асуудлуудыг шийдвэрлэх, зах зээлд
өрсөлдөөний давуу тал олж авахад хэрэглэгдэх мэдээллийг нарийн
дэс дараалалтайгаар төлөвлөн цуглуулах, боловсруулалт хийх,
шийдвэр гаргагчдад тайлагнах эрэмбэ дараатай үйл явцыг
маркетингийн судалгаа гэдэг. Товчоор, хүрээлэн буй орчиндоо үйл
ажиллагаагаа зөв чиглүүлж хэрэглэгч, зах зээлээ нарийвчлан мэдэх үйл
явцыг маркетингийн судалгаа ч гэж ойлгож болно.
Хэрэглэгч болон зах зээлийн бодит байдлын тухай мэдээг илрүүлэн
олж шийдвэр гаргахад хэдийчинээ хүрэлцэхүйц сайн мэдээлэлтэй байна,
төдий чинээ үндэслэлтэй бөгөөд үр ашигтай шийдвэр гаргаж чадна. Манай
пүүс компаний эзэд, менежерүүд зах зээлд ухаалгаар ажиллая, үргүй зүйлд
хөрөнгө оруулж алдчихаасаа урьдаар судалж мэдье л гэж байгаа бол
маркетингийн судалгааны арга зүйд суралцах нь зүй ѐсны хэрэг.
Монгол ахуй , ухамсарт нийцсэн шинэ үйлчилгээ хөгжих болсон нь
бизнесийн салбарынхны чухал ололт юм. Их Монгол улс байгуулагдсаны 800
жилийн ойн энэ жил гэхэд л Чингисийн хүрээ жуулчны бааз, Чингисийн
морьт цэргийн тоглолт, Монголын нэг өдөр сэдэвт үзүүлэх тэмцээн зэрэг
олон сонирхолтой арга хэмжээг манай бизнесийнхэн зохион явуулав . Эдгээр
үйлчилгээг улам өргөжүүлж дэлхийн жуулчдын анхааралд өртүүлэхийн тулд
маркетингийн нарийвчилсан судалгаанд тулгуурласан менежменийн шийдэл
үлэмж ач холбогдолтой байх болно.
www.zaluu.comwww.zaluu.com
6
----------------------------------------------------------------------------------------------------
Маркетингийн судалгаа хийж байж хариулт авч болох жишээ
асуултууд
1. Төлөвлөлт
А Манай бараа үйлчилгээг хэн худалдан авч байна вэ? Тэд хаана
амьдарч байгаа, цалин орлогын байдал нь ямар болох?
Б. Манай бараа, үйлчилгээний зах зээл өргөжиж байна уу?, хорогдож
байна уу?, Бид хараахан нэвтэрч амжаагүй шинэ зах зээл байна уу?
В. Манай барааны хуваарилалтын суваг өөрчлөгдөж байна уу?
Маркетингийн шинэ байгууллага/зах зээл судлалын тасаг г.м / үүсэн хөгжих
төлөв байна уу?
II. Шийдвэрлэх асуудлууд
А. Бүтээгдэхүүн
1. Бараа, үйлчилгээний ямар дизайн, брэнд амэилт олох бололцоотой
байна?
2. Сав баглаа, боодол нь ямар байвал зохимжтой болох?
Б. Үнэ
1. Бүтээгдэхүүндээ ямар үнэ тогтоох нь зохимжтой?
2. Үйлдвэрлэлийн зардлаа бууруулсан үед үнээ бууруулах нь дээр үү?
Эсвэл илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь дээр үү?
В. Байршил.
1. Манай бүтээгдэхүүнийг хэн, хаана худалдан борлуулах нь зохистой?
2. Барааны борлуулалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд худалдаачдыг
хэрхэн урамшуулах ?
Г.Идэвхижүүлэлт.
1. Идэвхижүүлэлтэнд ямар хэмжээний зардал гаргах вэ?
2. Мэдээллийн ямар хэрэгслийг ашиглан идэвхижүүлэлт хийх вэ?
III.Хяналт
А. Манай зах зээлийн нийт хэмжээ ямар вэ? Бүс нутаг, хэрэглэгчийн
төрөл бүрээр зах зээлийн хэмжээ хир вэ?
Б. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнээр хангагдсан уу? Үйлчилгээний
чанар хир байна?
В. Манай компанийн талаархи хэрэглэгчдийн үнэлгээ ямар байна вэ?
Бизнесийн бусад байгууллагуудтай харьцуулахад манай нэр хүнд ямар
байна вэ?
www.zaluu.comwww.zaluu.com
7
----------------------------------------------------------------------------------------------------
Маркетингийн үр ашигтай стратеги боловсруулж хэрэгжүүлэх тулгуур
нь маркетингийн судалгаа мөн. Хэрэглэгчдийн оюун бодолд бүтээгдэхүүнийг
хоногшуулах, тухайлсан брэндийн бараа, үйлчилгээний үнэ, идэвхижүүлэлт,
хуваарилалтын талаар шийдвэр гаргахад тал талаас нь нарийн нягт бодож
төлөвлөн гүйцэтгэсэн маркетингийн судалгаа нэн чухал учир холбогдолтой
юм.
Маркетингийн судалгаа хийснээр:
1. Маркетингийн хольцын зохистой хослолыг хэрэглэн зах зээлд амжилт
олох нөхцөл бүрдэнэ. Маркетингийн хослол гэдэг нь бүтээгдэхүүн/
product/, үнэ /price/, байршуулалт буюу борлуулалтын суваг/place/,
идэвхижүүлэлт / promotion/ гэсэн 4P-ийн тухай ярьж буй хэрэг л дээ.
Хэрэглэгчид харангуутаа л худалдан авах дур сонирхол төрөхүйц сайхан
өнгө үзэмж амт чанартай бараа үйлдвэрлээд боломжийн үнэ тогтоон
оновчтой сувгаар аятайхан сурталчилж, худалдаалах ухааныг
маркетингийн судалгаагаар л олж авна. Маркетингийн хослолын дооз
найрлагыг нь хэрхэн тааруулах вэ гэдгийг судалгаагаар л мэдэх ганцхан
боломжтой.
2. Хэрэглэгчийн гачигдал, хэрэгцээний торгон мэдрэмжтэй байя гэвэл та
судалгаа хийж сурагтун. Хүмүүс, байгууллага чухам юу хүсээд байна вэ?
гэдэг нь тэр бүрий илрээд байдаггүй бөгөөд гагцхүү үлэмж гярхай байхын
зэрэгцээ урьдаас бодож боловсруулсан арга зүйн дагуу хийсэн
судалгаагаар түүнийг илрүүлдэг. Ялангуяа байгууллагын эрэлт хэрэгцээг
мэднэ гэдэг зах зээлийн том боломжийг олж харна гэсэн үг л дээ.
3. Компани нэгжийн хүрээлэн буй дотоод, гадаад орчны өөрчлөлтийн
талаарх үнэн зөв бодитой мэдээг судалгааны явцад л олж авч чадна. Зах
зээлийн тухайн нөхцөлөөс ямар алба, ямар хүн ажиллуулах
шаардлагатай байгааг олж харан микро буюу бага орчин гэж нэрлэгдэх
дотоод хэлтэс, тасгууд түүнчлэн түншлэх найз нөхөд, хэрэглэгчдээ
сонгон олж, ажил, үйлчилгээ, дүр төрхөөрөө хэн бүхэн таалагдан нэр
хүндээ өргөжүүлэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар макро буюу том орчны
www.zaluu.comwww.zaluu.com
8
талаарх мэдээлэл, тухайлбал үйлчилж буй хүн амын нас, хүйс, ажил
мэргэжил, гэр бүлийн бүтцийн өөрчлөлт, эдийн засаг, улс төр, техник
технологи, соѐлын орчны өөрчлөлтийн талаарх нарийн тодорхой
мэдээллийг хэн түргэн олж үйл ажиллагаагаа түүнд зохицуулж чаднав,
тэр өрсөлдөөнд ялж, байр сууриа бэхжүүлж чадах нь хэнд ч ойлгомжтой.
4. Маркетингийн судалгааны өөр нэг бодитой үр дүн бол байгууллага, аж
ахуйн нэгж хөгжлийнхөө үндсэн чиглэл, урт ба дунд, богино хугацааны
төлөвлөгөө боловсруулах бодит үндэслэлийг олж авдагт оршино. Түүгээр
барахгүй тулгарч буй эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн боломжтой
ойр дөт арга замыг олох, дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөгөө үр
ашигтайгаар хянах боломж ч судалгаа хийх явцад бүрддэг байна.
5. Судалгаа, тэр дотроо маркетингийн судалгаанд үндэслээгүй
төлөвлөгөө бол сүйрч нурах тавилантай. Учир нь, аливаа зүйлийг
төлөвлөн хэрэгжүүлнэ гэдэг бол аль нэгний (улс орон, байгууллага,
иргэдийн) ямар нэг гачигдал хэрэгцээг хангахад чиглэгдсэн байна.
Иймээс тэрхүү гачигдал хэрэгцээ хэрхэн хангагдсан байна, түүнд ямар
өөрчлөлт хувирал гарч байгаа болон гаргах боломжтой гэдгийг
маркетингийн судалгаагаар ирүүлж төлөвлөөгүй цагт хоосон
таамаглалаас цааш хэтэрч хэзээ ч чадахгүй.
Бас тулгарч буй асуудалд маркетингийн ухааны үүднээс хариулт өгнө
гэдэг бол ажилтныхаа, түншийнхээ эрэлт шаардлагыг соргогоор мэдэрч
байх “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж Монгол ардын
зүйр үгэнд онож хэлсэнчлэн “Дотроо бодолтой, дороо суурьтай” хандана
гэсэн үг. Энэ үнэнийг ухаараагүйгээс болж манай пүүс компаниуд хичнээн
их алдаж байна вэ? Манай зарим хүмүүс өөрсдийн явцуу эрх ашгийн
үүднээс өнөөдөр уран гоѐ үг уралдуулан байж хэн нэгнээс өөрт
хэрэгцээтэй зүйлээ салгаж л байвал хамаг хэрэг бүтэж байна гэж үздэг.
Гэтэл түншийнхээ итгэлийг алдана гэдэг бол тойруу замаар өөрийгөө
боймлох гогцоо бэлдэж байна гэдгээ ойлгох учиртай юм.
5. Судалгаа хийснээр маркетингийн шинэ шинэ боломжуудыг нээн илрүүлж,
өөрөө дээшлэн, хөгжих, өрсөлдөгчөө ялан дийлэх агуу их хүчийг
хуримтлуулах болно. Туйлын олон янзын маркетингийн боломжууд бий.
Тухайлбал, цоо шинэ зах зээл (барааг чинь байнга худалдан авч чадах
шинэ хэрэглэгчийг эрүүлэх, шинэ бараа үйлчилгээ бий болгох, гоѐмсог
үзэмжтэй баглаа боодол бүтээх, борлуулах, шинэ суваг нээх) гэх мэт.
www.zaluu.comwww.zaluu.com
9
Эдгээр боломжууд нүдэнд ил харагдаж, гарт баригдахгүй бөгөөд гагцхүү
шинжлэх ухааны зохих арга зүйн дагуу хийх маркетингийн судалгаагаар л
илрүүлж болдог юм.
Бусдаасаа үлэмж илүү орлого оруулах хэрэглэгчдийн хүрээг чухамхүү
маркетингийн судалгаагаагаар олж илрүүлнэ. Ихэнхи бүтээгдэхүүн,
үйлчилгээний тухайд 80/20-ын дүрэм үйлчилж байдаг хэмээн
маркетингийн ухаанд сургадаг. Энэ нь нийт хэрэглэгчдийн 20 хувь нь л
ашгийн 80 хувийг оруулдаг гэсэн үг бөгөөд энэхүү хэсгийг олж тодорхойлж
чадвал маркетингийн судлаачдын үүрэг биелнэ.
6. Хэрэглэгчдийн худалдан авах бүтцийг шинжлэхэд маркетингийн судалгаа
ихээхэн үүрэгтэй. Тухайлбал, судлаад үзэхэд аль нэг бүтээгдэхүүн,
үйлчилгээ ашиггүй байж болно. Гэтэл үндсэн хэрэглэгчдийг нь хадгалж
үлдэхэд хэрэгтэй байж болно. Түүнчлэн хэрэглэгчдийн санаа бодол
цаг мөч дутам байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд уг өөрчлөлтийг
тандан бүтээгдэхүүнийхээ хийц дизайн, нэмэгдэл үйлчилгээнийхээ
шинж төлөвийг мэдэх нь компанид амжилт авчрах чухал хүчин зүйл
мөн.
Бизнес дөнгөж эхлэн эрхэлж буй хүмүүс би чухам ямар гол шийдвэр
гаргах вэ? Энэ шийдвэрийг гаргахад ямар ямар мэдээллүүд шаардагдах вэ?
Тэдгээр мэдээллийг хаанаас яаж олж цуглуулах вэ? гэдгээ шийдэх нь нилээд
ярвигтай асуудал юм. Харин маркетингийн судалгааны арга зүйг мэдэж
байгаа бол эдгээр асуудлуудад хялбархан хариулт өгчихөж чадах бөгөөд
тэгснээрээ таны бизнесийн үйлс амжилттай эхлэх болно.
Компани аж ахуйн нэгжүүд мэргэжилтнүүдээрээ судалгаа хийлгэх,
түүнчлэн маркетингийн судалгааны бие даасан байгууллагууд судалгааг
захиалга, гэрээгээр гүйцэтгэх аль ч хэлбэрийг ашиглахдаа зах зээлийн
орнуудын олон арван жилийн практик туршлагаар батлагдаж нотлогдсон
судалгааны дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй юм. Тэрхүү
дараалыг шатлан илэрхийлбэл дараах байдалтай байна.
 1-р үе шат. Судлах асуудлыг тодорхойлох
 2-р үе шат. Судалгааны дизайн (төлөвлөгөө) боловсруулах
 3-р үе шат. Мэдээлэл цуглуулахад бэлтгэх. Энэ нь дотроо:
 -Мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох
 - Мэдээлэл цуглуулах форматаа/хэлбэрээ / сонгох
www.zaluu.comwww.zaluu.com
10
 - Түүврийн дизайн боловсруулах
 -Асуулгын дизайн гаргах гэсэн бүрдэл хэсгүүдтэй
 4-р үе шат. Судалгаагаа хийх
 - Асуулга авагчдыг зааварлаж бэлтгэх
 - Судалгаа явуулах цагийн хуваарийг гаргаж
 судалгааг хийх
 5-р үе шат. Мэдээллийг боловсруулах
 - Хяналт хийх
 - Кодлох
 6-р үе шат. Хүснэгтлэх ба шинжилгээ хийх
 7-р үе шат. Судалгааны тайлан бичих
Эндээс үзвэл маркетингийн судалгаа бол нэг нь нөгөөгөөсөө урган
гарсан нарийн төвөгтэй дэс дараат үйл явц бөгөөд судлах зүйл, түүний шинж
төлөв, удирдлагад тулгарсан шийдвэрлэх асуудлын байдлаас хамааран
эдгээр дарааллыг хэрхэн хэрэгжүүлэх, судалгааг яаж төгсгөх арга хэлбэрийг
шийддэг байна. Магадгүй зарим асуудлыг судлахад хэд хэдэн үе шатыг
дараалуулсан байдлаар биш зэрэг зэрэг хийж гүйцэтгэх тохиолдол ч байж
болно. Энэ нь судлаачийн мэдлэг туршлага, хувийн авъяас чадвар,
овсгооноос олон талаар хамаарна.
Маркетингийн судалгааны эрэмбэ дараатай үйл явцыг урьдаас бодож
боловсруулсан төлөвлөгөөний дагуу байнга хэрэгжүүлээд ирэхээр
маркетингийн мэдээллийн тогтолцоо бүрэлдэн бий болдог юм. Ингэхлээр
маркетингийн мэдээллийн тогтолцоо гэдэг бол маркетингийн шийдвэр гаргах
зорилгоор мэдээллийг байнга, төлөвлөгөөтэйгээр цуглуулах, шинжлэх ба
толилуулах арга, ажиллагааны сүлжээ юм.
1.2. Маркетингийн судалгааны орчин ба зохион байгуулалт:
Зах зээл хөгжсөн орнууд маркетингийн судалгааны орчинд
хөгжиж нийгмийн амьдрал бүхэлдээ маркетингийн судалгаанд
тулгуурлаж байна гэж үзэж болно. Маркетингийн судалгааны орчины
гол цөм нь судалгаа хийдэг байгууллага, хүмүүс юм. Тэдгээрийг дотор
нь судалгааны гадаад ба дотоод цөм гэж хуваадаг .
www.zaluu.comwww.zaluu.com
11
Судалгааны дотоод цөмд компанийн удирдлагын бүтцэд багтаж байдаг
маркетингийн менежер, судлаачид, судалгаа, мэдээллийн хэлтэс, тасаг
хамаарагдана.Маркетингийн судалгааны хэлтэс хир том байх нь компанийн
хэмжээ , биелүүлж буй үүрэг зорилгоос хамаарна.Энэ хэлтсийн гол үүрэг нь
компанийн зах зээлийн орчины байдал, хөгжлийн хандлага, чиглэлийг
тогтооход оршдог байна. Маркетингийн судалгааны төсөвөө боловсруулж
компанийн маркетингийн менежерт хянуулан ажилладаг. Жижиг компанийн
тухайд маркетингийн судлаачид маркетингийн албандаа харъяалагдах
бөгөөд харин судалгаа хийх үүрэг зорилго нь тодорхой байх ѐстой.
Маркетингийн менежер, судлаачид компанийнхаа судалгаа, хөгжлийн алба
болон менежментийн мэдээллийн албадтай өдөр дутмын уялдаа холбоотой
ажилладаг байна.
Судалгааны гадаад цөмд маркетингийн судалгаа хийлгэхээр хөлсөлж
авсан гаднын байгууллага, хүмүүс хамаарагдах бөгөөд судалгааны
дотоод цөмтэй нягт хамтран ажилласнаар энэ үүргээ бүрэн биелүүлэх
бололцоотой байдаг.
Компанийн маркетингийн судалгааны гадаад цөмд хамаарах
үйлчилгээ нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд:
1. Төрөлжсөн судалгаа
2. Стандартчилагдсан судалгаа
3. Хэрэглэгч бүрээр хийх судалгаа
Эдгээр гурван үндсэн үйлчилгээнээс гадна сурталчилгааны
агентлагууд хамаарагдаж байна.
Төрөлжсөн судалгааны байгууллагууд урьдаас тогтсон арга зүйн
дагуу байнгын судалгаа явуулж гаргаж авсан үр дүнгээ хэрэгцээт компани, аж
ахуйн нэгжүүдэд худалдаалдаг. Олон жил маркетингийн судалгаа хийж
мэргэшсэн байдаг учраас тухайн орны томоохон гэсэн компаниуд ийм
байгууллагаар үйлчлүүлэх нь түгээмэл байдаг.
Төрөлжсөн судалгааны эх сурвалжууд нь өдөр дутмын суурин судалгаа,
аудитын үйлчилгээ ба сканнерт суурилсан мэдээллийн үйлчилгээ юм. Өдөр
дутмын суурин судалгаа нь тодорхой цаг хугацаанд өвөрмөц мэдээллийг
байнга цуглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа өрх гэрүүдээс бүрдэл
болдог. Хувцас хунар, удаан эдэлгээтэй бараа зэргийн худалдаа, хэрэглээг
судлахад энэ төрлийн судалгаа тохиромжтой байдаг.
www.zaluu.comwww.zaluu.com
12
Стандартын судалгааны байгууллагууд судалгааны нэг ижил дизайнаар
янз бүрийн түншүүддээ үйлчилдэг.
Хэрэглэгч бүрээр хийх судалгааг маркетингийн судалгааны бүхий л
байгууллагууд хийх бөгөөд хэрэглэгчийн захиалгын дагуу тухай бүр нь
судалгаа хийж үр дүнг гарган компанийн шийдвэр гаргах үндэс болгоно.
Сурталчилгааны агентлагууд бол маркетингийн менежер болон
судлаачдын байнга харьцаж байдаг гадаад орчины нэгж юм. Тухайлсан
бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа нь түүний талаар хийх сурталчилгааны
ажлын гол агуулгыг тодорхойлно.
Судалгааны гадаад ба дотоод цөмөөс гадна орон нутагт маркетингийн
судалгаа хийдэг нэгж хэсгүүд маркетингийн судалгааны орчныг бүрдүүлдэг.
Тэдгээр нэгж хэсгүүдийг дотор нь орон нутгийн үйлчилгээ , судалгааны
суурин нэгжүүд ба бие даасан зөвлөхүүд гэж ангилна.
Орон нутгийн үйлчилгээ нь судалгааны мэдээлэл боловсруулах
чиглэлээр мэргэшсэн орон нутгийн жижиг компани нэгжүүдийг хамаарна. АНУ
зэрэг оронд ийм нэгжүүд улс орон даяар тархсан байдаг. Монгол шиг өргөн
уудам нутаг дэвсгэртэй улс оронд орон нутгийн зах зээлийн төлөв байдал,
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтын байдлыг судалдаг
ийм нэгжүүд зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Судалгааны нэгж нь гол төлөв нэг
өмчлөгчтэй байх бөгөөд судалгааны хэрэгцээнээс хамааруулан сурвалжлага
хийх хүмүүсийг хөлслөн авч ажиллуулдаг байна. Үүний хамт тэднийг
судалгаа явуулах арга барилд суралцуулан залж чиглүүлэх үүргийг
судалгааны нэгжийн захирал гүйцэтгэнэ. Малчин өрх айл, мал аж ахуйн
хоршоолол зергийг түшиглэн ийм хэлбэрийн судалгааны нэгж бий болгон
орон нутгийн зах зээлийг тандах өргөн боломж манай оронд бий. Ийм
нэгжийг бий болгосон тохиолдолд хот суурин газрын судалгааны
байгууллагууд утсан болон интернет холбоогоор дамжуулан улс орныг
хамарсан томоохон маркетингийн судалгаа хийх боломж нээгдэх болно.
Судалгааны нэгжүүд буюу байр зах зээлийн орнуудын маркетингийн
судалгаанд нэгэн өвөрмөц байр суурийг эзэлдэг юм. Тэдгээр нь цуглуулсан
мэдээллийг кодлох, боловсруулах улмаар дискэнд бичиж шаардагдах
байгууллагуудад илгээх үүрэг гүйцэтгэнэ. Мэдээллийг боловсруулах
программ, арга зүйн материал бүхий номын сантай байх нь олонтай.
Томоохон компанийн маркетингийн албад орон нутагт ийм судалгааны
www.zaluu.comwww.zaluu.com
13
байртай болж бизнесээ өргөжүүлэх шинэ боломжийг илрүүлэх талаар эрэл
хайгуул хийх хэрэгтэй байгаа юм.
Бие даасан судлаачид маркетингийн судалгааны орчны чухал бүрэлдэхүүн
хэсгийн нэг болдог . Ийм хүмүүс маркетингийн судалгаагаар мэргэшиж
өвөрмөц чадварыг эзэмшсэн байна. Компаниуд болон маркетингийн
судалгааны байгууллагууд тусгай судалгааны төслүүдийг гүйцэтгүүлэх
талаар мэргэшсэн судлаачидтай гэрээ байгуулж ажиллана. Их дээд
сургуулийн судлаач эрдэмтэд чухал хүч нь болдог. Манай оронд
маркетингийн судлаачид бэлтгэгдэж эхэлсэн боловч бие даасан мэргэшсэн
судлаачийн зиндаанд ажиллах судлаачидтай болох талаар илүү анхаарч
ажиллах шаардлагатай болоод байна.
Судалгааны дотоод цөмийг бүрдүүлж байдаг маркетингийн судалгааны
албадыг зохион байгуулахдаа дараах гурван үндсэн шинжийн аль нэгийг гол
болгон баримтлана. Үүнд:
1. Хэрэглээний хүрээгээр, тухайлбал, бүтээгдэхүүн болон брэндийн төрөл,
зах зээлийн сегмент ба газар зүйн байршлаар
2. Хэрэгжүүлж буй маркетингийн үүргээр, тухайлбал, борлуулалтын
шинжилгээ, зар сурталчилгааны судалгаа , бүтээгдэхүүний төлөвлөлт зэрэг
3. Судалгаанд хэрэглэж буй арга хэрэгслээр , тухайлбал, математик
статистикийн шинжилгээ, орон нутгийн сурвалжлага ба асуулгын дизайн гэх
мэт.
Том компанийн маркетингийн судалгааны албадыг бүрдүүлэхдээ эдгээр
шинжүүдийг хослуулан зохион байгуулах нь бий.
Маркетер ба маркетингийн судалгааны чиглэлүүд
Менежер буюу маркетер хүн шийдвэрээ хир зэрэг үндэслэлтэй
боловсруулах нь маркетингийн судалгааны чанараас шууд шалтгаалдаг юм.
1994 оны 4,5 –р сард манай нилээд нэртэй 20 компаний захирал, эзэд,
менежерүүдээс авсан судалгааны дүнгээс үзэхэд тэдний 80 гаруй хувь нь
шийдвэрээ зөвхөн хувийн туршлага, таамаглалд тулгуурлан гаргадаг болох
нь харагдаж байлаа. Энэ бол маркетингийн судалгаа хийж сураагүй, түүний
үр дүнг ашиглах асуудал бүрэн орхигдсон байсан хэрэг.
Харин 10 жилийн дараа буюу 2004 оны намар дахин ийм судалгааг
давтан хийж үзэхэд тэдний 80 хувь нь шийдвэр гаргахдаа маркетингийн
www.zaluu.comwww.zaluu.com
14
судалгааны үр дүн, зах зээлийн мэдээллийг хамгийн түрүүнд харгалзан
үздэг гэсэн хариулт өгсөн байсан. Ингэхлээр монголчууд зах зээлд ухаалаг
алхдаг болж байна гэсэн үг л дээ.
Монгол хүнд нэг үеэ бодвол менежер гэдэг үг удирдах арга ухааны
нарийн мэргэжилтэн гэдэг утгаар илүү ойлгомжтой болжээ. Харин түүнтэй эн
тэнцүүгээр ойлгож амьдралд хэрэгжүүлбэл зохилтой маркетерийн тухай 1994
онд хэвлүүлсэн “ Маркетингийн судалгааны арга зүй” товхимолдоо зохиогч
дэлгэрэнгүй тайлбарлан бичиж байлаа . Тэр үеийг бодвол бизнесийнхэний
зах зээлийг ойлгох ойлголт илүү гүнзгийрч ялангуяа сүүлийн 3-4 жилд
маркетер гэж хэн болохыг мэдэрч эхэлж байх шиг байна. Монголын
Маркетингийн Холбоо 2004 оноос эхлэн “ Зах зээлд тэргүүлэгч байгууллага”,
“Шилдэг маркетингтай байгууллага”-уудыг шалгаруулахын зэрэгцээ ажлын
үзүүлэлтээр нь оны “ Шилдэг маркетерууд”-ыг шалгаруулж эхэлсэн билээ.
Өнөөгийн байдлаар 3 удаагийн ийм шалгаруулалтыг хийж маркетингийн
ухааныг бизнесийн хөгжлийнхөө суурь асуудал болгосон олон байгууллага,
хүмүүс тодроод байгаа нь томоохон дэвшил гэж үзэх үндэстэй.
Маркетерийн агуулгыг маркетингийн нэг түгээмэл тодорхойлолттой
уялдуулан тайлбарлавал илүү ойлгомжтой бизээ. Таашаал сонирхолд нь
нийцсэн бүтэээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлд эзлэх байр
сууриа олоход чиглэгдсэн хүмүүсийн идэвхтэй үйл ажиллагааг маркетинг
хэмээн практик талаас нь ойлгож болох бөгөөд хэрэв аль нэг тал нь нөгөө
талтайгаа солилцоо хийхийг идэвхийлэн оролдож байгаа бол маркетер, хоѐр
дахь тал нь боломжит түнш болно. Тодруулж хэлбэл, өөр бусад хэн нэгнээс
ямар нэгэн үнэт чанарыг солилцож авахад бэлэн бөгөөд тийм нөөц
боломжийг эрж хайж байгаа хэн нэгэн бол маркетер юм. Маркетер
түншээсээ ямар нэгэн зүйлийг худалдах буюу худалдан авах тухай
хариулт авахыг хүсэж байдаг. Энэ утгаараа маркетер нэг тохиолдолд
худалдагч, нөгөө тохиолдолд худалдан авагч байж болно.
Зах зээл хөгжсөн орнуудад маркетерийг маркетингийн ухааны
мэргэжилтэн гэдэг утгаар ойлгох нь илүү түгээмэл байна. Пүүс компаниас
хэрэглэгч ба түншүүдтэйгээ байнгын бөгөөд найдвартай хэлхээ холбоо
тогтоож түнийгээ хадгалан өргөжүүлэхэд маркетингийн зорилго оршдог.
Оролцогч талууд бие биедээ бүрэн итгэж амласан амлалтаа биелүүлж
харилцан ашигтай ажиллаж байвал маркетингийн зарчимаар ажиллаж
чадаж байна гэж дүгнэх үндэстэй. Энэ нөхцөл боломжийг хангагч,
www.zaluu.comwww.zaluu.com
15
хэрэгжүүлэгч нь маркетер байдаг. Иймээс маркетер байхын тулд
маркетингийн үзэл баримтлал, арга ухаан, авъяас чадварыг бүрэн утгаар нь
ойлгож эзэмшсэн байх шаардлагатай. Маркетерийг тодорхой нэгэн пүүс
компанид борлуулалтын менежер, маркетинг судлаач, бүтээгдхүүний
менежер, маркетингийн менежер зэрэг албан тушаалд ажиллуулдаг байна.
Тэр ч байтугай бүх салбар, ялангуяа үйлчилгээний салбарт орон тооны бус
маркетерийг өргөнөөр ажиллуулах боллоо. Үндсэн ажлаа техникийн өндөр
түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ компанийг хэрэглэгчид ба түншүүдтэй
холбоход томоохон үүрэг гүйцэтгэдэг орон тооны бус маркетерийг
ажиллуулаагүй газрын маркетинг хэзээ ч үр ашигтай байж чадахгүй гэж
“Үйлчилгээний менежмент ба маркетинг” –ийг үндэслэгч Шведийн профессор
Кристиан Кронроос бичиж байна.
Бизнес хэрэглэгчдийн үндсэн хэсэг нь маркетингийн мэдлэг
чадвараар хомс, энэ чиглэлийн үндэсний мэргэжилтнүүд дөнгөж бэлтгэгдэж
эхлээд байгаа өнөөгийн нөхцөлд их, дээд сургууль, коллежийн багш нар
бусад байгууллагад ажиллаж буй маркетингийн мэргэжилтнүүдийг орон
тооны бус маркетераар ажиллуулж, зах зээлд ажиллах чадавхиа
нэмэгдүүлэх бодит боломж байгааг манай аж ахуй эрхлэгчид , компанийн
эзэд олж харж ухаалгаар ашиглах хэрэгтэй боллоо.
Шинэ 21-р зуунд амьдралын хар ухаанаар зах зээлд хөлөө олж
ажиллана гэвэл туйлын хэцүү. Гагцхүү маркетинг, түүнийг хэрэгжүүлэгч
маркетерийн ур чадварыг эзэмшиж байж зорилгодоо хүрэх бололцоотой.
Маркетерийн үйл ажиллагаа энгийн наймаачныхаас үлэмж өргөн юм.
Наймаачин гагцхүү борлуулалтаа өсгөж байж ашиг олохыг хичээдэг бол
маркетер алсын хараатай байж хэрэглэгчдийнхээ эрэлтийг ханган таашаалд
нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж байж орлого, ашиг олох, олон
хувилбаруудыг зэрэгцүүлж, оновчтойг нь сонгон авдаг. Тийм тулгуур үндсийг
маркетингийн судалгаа олгодог юм. Маркетингийн судалгааны арга барилд
гүнзгийрэн мэргэшсэн судлаач энэ ажлыг гүйцэтгэвэл илүү үр дүнтэй байдаг.
Маркетингийн судалгааны үндсэн чиглэлүүдийг мэдэх нь нэн чухал
байна.
Маркетингийн судалгааны үндсэн чиглэлүүд:
www.zaluu.comwww.zaluu.com
16
Зах зээл ба борлуулалтын судалгаа
- зах зээлийн багтаамжийн үнэлгээ
- зах зээлийн хэсгийн үнэлгээ
- зах зээлийн хөгжлийн хандлага
- борлуулалтын прогноз
- зах зээлийн чадавхийн үнэлгээ
- хэрэглэгчдийн хүсэл хандлага
- өрсөлдөгчийн зах зээл
Бүтээгдэхүүний судалгаа
- шинэ бүтээгдхүүний санаа олох
- бүтээгдхүүний концепци бий болгох
- бүтээгдхүүнийг турших
- туршиж буй бүтээгдхүүний маркетингийг зохион байгуулах
- баглаа боодлын янз бүрийн төрлийг судалж турших
Үнийн судалгаа
- үнэ ба эрэлтийн хамаарлын судалгаа
- амьдралын мөчлөгийн янз бүрийн шатууд дахь үнийн
бодлогын прогноз
Бүтээгдхүүний идэвхжүүлэлтийн судалгаа
- зарлал сурталчилгааны үр ашиг
- мэдээллийн хэрэгслүүдийн үр ашиг
- сурталчилгааны янз бүрийн хувилбаруудыг турших
- идэвхжүүлэлтийн хэрэгсэл, аргуудыг харьцуулан шинэчлэх
- бүтээгдхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй явц:
- агуулахын байршил
- жижиглэн худалдаалах цэгүүдийн байршил
- үйлчилгээний албадын байршил
Маркетингийн орчны судалгаа
- маркетингийн бага орчны үнэлгээ
- их орчны хүчин зүйлсийн нөлөөлөл
www.zaluu.comwww.zaluu.com
17
Өрсөлдөгчийн судалгаа
- Өрсөлдөгчдийн зорилго, хүчтэй ба сул талын судалгаа
- Өрсөлдөгчдийн хариу үйлдлийн бүтцийн үнэлгээ
- Өрсөлдөгчдийн санхүүгийн хүчин чадлын ба технологийн
түвшингийн үнэлгээ
- удирдлага зохион байгуулалтын түвшний үнэлгээ
- өрсөлдөгчийн нэр хүнд ба аргаа өөрчлөх чадварын үнэлгээ
- нөөц ба шинжлэх ухааны чадавхийн үнэлгээ
Эдгээр нь маркетингийн судалгаа хийж болох гол чиглэлүүд гэдгийг
давтан тэмдэглэе. Чухам ямар асуудлаар судалгаа хийж амжилтанд хүрэх
вэ? гэдгийг тухайн компанийн зорилго, зорилт, зах зээлийн нөхцөл
байдалтай уялдуулан тодорхойлдог. Энэ тухай дараагийн бүлэгт
дэлгэрүүлэн өгүүлэх болно.
Дээрх чиглэлүүдээс хараад маркетингийн судалгаа зах зээлийн
судалгааны илүү өргөн хүрээтэй ойлголт гэдэг нь тодорхой байна.
Гэхдээ зах зээлийн судалгаа түүний цөм хэсгийг бүрдүүлж байгааг харж
болно. Нэгэнт үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдхүүнийг биш, зах зээл,
хэрэглэгчдийн шаардлагыг иш үндэс болгох нь маркетингийн
судалгааны гол агуулга болж, үйлдвэрлэл худалдааны үйл
ажиллагааны үр ашгийг тодорхойлно. Зах зээлийг хэсэгчлэх,
хэрэглэгчдийг хайж олох, нэвтэрч болох сиймхийг олж харах нь зах
зээлийн судалгааны бодит алхмууд юм.
Судалгаа хийж байх үед харгалзах нэг чухал үндэслэл бол
маркетингийн үзүүлэлтүүдийг тухайн үеийн төлөв байдлыг тодруулаад
зогсохгүй цаашдын чиглэл хандлагыг нь олж харан компанийн зорилго ба
стратегийг тодорхойлоход ашиглах явдал юм. Өөр нэг үндэслэл нь судалгааг
компани өөрөө бие даан явуулах уу?, судалгааны төрөлжсөн байгууллагаар
гүйцэтгүүлэх үү? гэдгээ шийдэхэд оршино. Хэдийгээр манай оронд
маркетингийн судалгааны төрөлжсөн байгууллагууд үүсэн хөгжих эхний
шатандаа яваа боловч цаашид олон улсын болон үндэсний шинжтэй
судалгааны томоохон байгууллагууд бий болох нь гарцаагүй зүйл билээ.
Иймээс судалгааг аж ахуйн нэгж өөрөө хийх үү, бусдаар гүйцэтгүүлэх үү?
гэдгээ шийдэх нь ирээдүйд ч үлэмж ач холбогдолтой асуудал билээ. Энэ
www.zaluu.comwww.zaluu.com
18
хоѐр хувилбараас сонголт хийхэд тодорхой хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ.
Үүнд:
1. Судалгааны өртөг зардал. Өөрөө гүйцэтгэх нь өртөг хэмнэх талтай
боловч хөнгөн гоомой судалгаа хийхээс болгоомжлох нь зүйтэй.
2. Зохих туршлага, мэдлэг чадвар бүхий мэргэжлийн хүмүүс.
Маркетингийн мэргэжилтнийг Монгол улсын их сургуулиар бэлтгэж эхлээд
байна. Бусад дээд сургууль коллежед дан ганц маркетингийн чиглэлээр
биш ч гэсэн менежмент, бизнесийн чиглэлээр маркетингийн судалгааны
зохих дадлага чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх эхлэл тавигдаж
байна. Маркетингийн судалгааны нарийн төвөгтэй аргуудыг хэрэглэх,
гаргаж авсан үр дүнг шуурхай боловсруулах мэргэжлийн боловсон
хүчинтэй болох нь манай байгууллага аж ахуйн нэгжүүдийн хувьд ажил
хэргээ урагшлуулах чухал хөшүүрэг мөн.
3. Бүтээгдхүүний техникийн онцлогийн талаархи гүнзгий мэдлэг. Энэ
талаар компанийн мэргэжилтнүүд илүү мэдлэгтэй байх бөгөөд өөр
байгууллагын хүмүүст бүтээгдхүүний шинж байдлын тухай мэдлэг
эзэмшүүлнэ гэдэг бэрхшээлтэй юм. Дашрамд дурдахад маркетингийн
салбар 1991 оноос жил бүр 20 гаруй оюутныг бараа-зах зээл судлалын
чиглэлээр мэргэшүүлэн төгсгөснөөр нэг талаас бараа бүтээгдхүүний,
нөгөө талаас эдийн засаг маркетингийн мэдлэгийг хослуулсан
мэргэжилтэн болж, компани, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжтэй ажиллах
болсон юм.
4. Тусгай төхөөрөмжүүд. Энд компютер ба түүнд зориулсан тусгай
хөтөлбөрүүд, шалгах төхөөрмжүүд хамаарагдана. Маркетингийн
судалгааны төрөлжсөн байгууллагаууд энэ талаар үлэмж давуу талтай
байдаг.
5. Өөрөө судалгаа хийх үед нууцаа найдвартай хадгалдагаараа
давуутай байна. Энэ бүх хүчин зүйлүүдийг сайтар харгалзсаны үндсэн
дээр шаардагдах судалгааг хэн гүйцэтгэхээ тогтооно. Гэхдээ судалгааны
туршлагатай байгууллага олноор байгуулагдаж хөгжиж амжаагүй
өнөөгийн нөхцөлд зах зээлийн зайлшгүй мэдээллээ сурвалжлан олж
цуглуулах аргад суралцах явдал бүхнээс үнэ цэнэтэй юм.
Зах зээл хөгжсөн орнуудад үйлдвэрлэл, хэрэглэгчдэд барааг хүргэх ба
бүтээгдхүүний ашиглалтыг зохицуулж байдаг хэдэн арван мянган хууль,
стандартууд, нормативууд үйлчилж байдгийн улмаас манайх шиг зах зээлийн
www.zaluu.comwww.zaluu.com
19
туршлагагүй орон гадаад зах зээлд гарахад гадаад орны мэргэжлийн
байгууллагын туслалцааг ашиглах нь зарим тохиолдолд зөв байж болно.
Ялангуяа экспортлогч зах зээлийн судалгааны ямар ч туршлагагүй буюу
судалгаа хийх хангалттай хэмжээний нөөцгүй, хэл, соѐл, ѐс заншлыг нь
мэдэхгүйгээс үүсэх саад бэрхшээлийг давах зорилгоор мэргэжлийн
байгууллагад захиалга өгч судалгаа хийлгэнэ.
Эцэст нь компанийн захирал, эздэд хандаж хэлэхэд хэрэв танай
компани сайн маркетертай болсон, та өөрөө маркетингийн үзэл баримтлал,
судалгааны зохих мэдлэг чадвартай бол дотоодын ч гадаадын ч зах зээлд
итгэлтэй ажиллах хүчирхэг арга хэрэгслийг эзэмшлээ гэсэн үг юм. Жижиг аж
ахуй хурц ширүүн өрсөлдөөний нөхцөлд оршин тогтнох бодит дүн нь мөн л
ул үндэстэй хийсэн судалгааны үр дүнг ашиглахад оршино.
Маркетингийн судалгаагаар мэргэшсэн мэргэжилтнийг компаниуд ямар
албан тушаалд ажиллуулдаг вэ? гэдэг бол нэг сонирхолтой асуудал юм.
Шинэ судлаачийг хэрэглэгчийн дунд сурвалжлага явуулдаг туслах ажилтан,
тодорхой бүтээгдэхүүн болон брэндийн судлаач зэрэг анхан шатны албан
тушаалаас эхлэн ажиллуулж ажилд нь дадлагажуулснаар ахлах шинжээч,
маркетингийн судалгааны мэргэжилтэн, судалгааны менежер, улмаар
судалгааны албаны захирал, компанийн судалгаа эрхэлсэн дэд захирал
болтол дэвшүүлэн ажиллуулдаг практик зах зээл хөгжсөн орнуудад жишиг
болон тогтсон байна. Маркетингийн судлаачид мэргэжлийн мэдлэгээс гадна
харилцааны соѐл, ес зүйг сайтар эзэмшсэн , гадаад хэлний болон
компьютерийн өндөр мэдлэгтэй байхыг шаардана.
Олон улсын маркетингийн судалгаа.
Даяаршлын нөлөөгөөр улс орнуудын зах зээл өөр хоорондоо улам бүр
харилцан хамааралтай болж дотоодын төдийгүй гадаад зах зээл,
маркетингийн орчныг судлах явдал улам бүр чухал болж байна. Үүний
улмаас олон улсйн маркетингийн судалгаа бие даан хөгжих
боллоо.Компаниуд гадаад зах зээлд нэвтрэн ажиллах туршлага
хуримтлуулахын хирээр олон улсын маркетингийн судалгаа хийх хүрээ нь
өргөжиа байдаг. Олон улсын маркетингийн судалгаагаар гаргаж авах
мэдээлэл хэд хэдэн үе шаттай байна. Үүнд:
I шат. Олон улсын зах зээлд нэвтрэх мэдээлэл. Юуны өмнө бизнесийн
орчины тухай ерөнхий мэдээллүүдийг олж авна. Энэ мэдээлэлд улс төрийн
нөхцөл байдал, санхүүгийн тогтворжилтийн хир хэмжээ, байгаль орчины
www.zaluu.comwww.zaluu.com
20
талаар гаргасан хууль тогтоомж, зах зээлийн хэмжээ, дэд бүтэц зэрэг
хамаарагдана. Үүний үндсэн дээр анхаарал татах зах зээлийн боломж
байгаа эсэх, тэнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтооно.
Улмаар гадаад зах зээлд гаргах гэж байгаа тухайлсан бүтээгдэхүүн
үйлчилгээндээ холбогдох мэдээллийг цуглуулна. Энэ нь зах зээлд борлуулах
боломж, өсөлтийн хуь хэмжээ, тухайн бүтээгдэхүүний зах зээлийн бүтэц ,
өрсөлдөөний нөхцөл байдал, шууд ба шууд бус өрсөлдөгчдийн тухай
мэдээллийг багтаана. Цуглуулсан мэдээлэлд маркетингийн судалгааны арга
зүйн дагуу нягт нямбай шинжилгээ хийнэ.
II шат. Тухайн нутаг орны зах зээлд байршуулах төлөвлөгөөнд
холбогдох мэдээлэл. Энэ шатанд чанарын судалгаа голлоно. Маркетингийн
хольцын бүрдлүүдийг хэрхэн хэрэглэх асуудлыг шийднэ гэсэн үг. Дотоод зах
зээлд худалдаалдаг бүтээгдэхүүн, түүний сав баглаа боодлыг хэрхэн
сайжруулах, хоногшуулалтын ямар стратеги хэрэглэх зэргийг шийднэ.
Хэрэглэгчийн сегмент, худалдан авагчдын хүсэл, сонирхлоос шалтгаалан энэ
бүгд улс орнуудаар ялгаатай байх болно. Идэвхижүүлэх арга хэрэгслүүд,
сурталчилгаа, баглаа боодлын талаар тухайн зах зээлд сорил хийх
шаардлагатай байна. Тухайн орны соѐл, ѐс зүйн хэм хэмжээг сайтар
харгалзан үзэх хэрэгтэй болно. Үнийн төвшин нь улс орнуудын иргэдийн
орлогын төвшин, өрсөлдөөн , орлуулах бүтээгдэхүүн зэргээс хамаарна. Мөн
борлуулалтын оновчтой сувгийг тодорхойлох, бараа үйлчилгээг хэрэглэгчдэд
хүргэх арга, цаг хугацаа зэргийг судлан тодорхойлно.
III. Глобал оновчлолын мэдээлэл. Компани даяаршлын орчинд
ажиллах болсонтой уялдан өмнө нь цуглуулсан хоѐрдогч мэдээллүүдээс
гадна орчны өөрчлалтийн талаар байнгын шинэ мэдээлэл олж ашиглах
шаардлагатай. Улс төрийн байдал нь тогтвортой , гадаадын хөрөнгө
оруулалтыг дэмждэг байсан улс орнууд гэнэт улс төр нь тогтворгүй, хөрөнгө
оруулагчдад найдваргүй орон болж хувирах нь бий. Иймээс орчины нөхцөл
байдлыг шуурхай үнэлж тухайн зах зээлд ажиллах маркетингийн уян хатан
стратеги , бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй юм.
Улс орнуудад хэрэглэгчдийн сэтгэл мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж
байгааг үнэлэн үзэж хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийн ерөнхий
хандлага, өвөрмөц талуудыг илрүүлэн орон нутгийн, үндэсний хэмжээний
болон олон улсын зах зээлд гаргах брэндүүдийн талаар зохистой шийдэл
боловсруулна.
www.zaluu.comwww.zaluu.com
21
Мэдээллийг системтэйгээр цуглуулснаар олон улсын зах зээлд амжилттай
ажиллах түлхүүрийг олж авна. Олон улсын зах зээлийн мэдээлэл олж авах
нь өндөр өртөгтэй боловч интернет, мэдээлэл холбооны технологийн
шинэчлэл шинэ гарцуудыг нээж байгаа бөгөөд мэдээлэлтэй болсоноор зах
зээлийн шинэ боломж , түүнд нэвтрэх аргыг олох, тухайн орны хэрэглэгчдийн
оюун бодолд бараа бүтээгдэхүүнээ хоногшуулах болон маркетингийн бусад
тактикийг оновчтой хэрэглэх өргөн боломж нээгддэг юм.
ББҮҮЛЛЭЭГГ 22
ММААРРККЕЕТТИИННГГИИЙЙНН ССУУДДААЛЛГГААААННЫЫ ААССУУУУДДЛЛЫЫГГ ТТООДДРРУУУУЛЛААХХ ААРРГГУУУУДД
22..11.. ММААРРККЕЕТТИИННГГИИЙЙНН ШШИИЙЙДДВВЭЭРРЛЛЭЭХХ ААССУУУУДДААЛЛ ББАА ССУУДДААЛЛГГААААННЫЫ
ААССУУУУДДЛЛЫЫНН ЯЯЛЛГГАААА
зэгдлийн өнгөн талаас нь бодож үзвэл юу судлахаа тодорхойлох шиг
амархан юм байхгүй мэт. Гэтэл маркетингийн ухааны үүднээс ул суурьтайхан
аваад үзвэл асуудлыг тодорхойлох гэдэг нь маркетингийн судалгааны дэс
дараат үйл явцын хамгийн эгзэгтэй шат юм. Хөгжингүй орны туршлагатай
судлаачид хүртэл “хэрэв та судлах асуудлаа зөв л тодорхойлчихсон бол
судалгааны ажлын тал хувийг амжилттай гүйцээчихлээ гэсэн үг” гэж
тодорхойлдог. Иймээс уг асуудал үнэхээр “хямд хоол биш” гэдэг нь аяндаа
тодорхой.
Судлаач юуны өмнө дараах хоѐр асуултанд хариу өгөхийг оролдох
хэрэгтэй байдаг. Энэ бол:
1. Судлаачийн зорилго юу вэ?
2. Яагаад энэ асуудлыг заавал судлах ѐстой болов?
гэсэн асуултууд юм. Эдгээр асуултанд хариулахын өмнө удирдлагын
шийдвэрлэх асуудал тодорхой болсон байх ѐстой. Жишээ нь, зуны саруудад
сүүний үйлдвэрээс хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлсэн сүү борлохгүй байгаа
тухай яриа гарах болов. Энд удирдлагын шийдэх асуудал нь юу байна
гэдгийг олохын тулд шинж тэмдэг ба асуудлын ялгааг олох нь их чухал
байдаг. Энэ нь эмч хүн өвчтөнийг оношлохтой тун төсөөтэй. Хүн өвдөөд
эмнэлэгт очих нь ямар нэг эрхтэн өвчилсний шинж тэмдэг. Эмч шинжилгээ
хийж, бөөр, ходоод, элэг, зүрх, тархи, мэдрэлийн алийг эмчлэх тухай
шийдвэр гаргадаг билээ. Хүүхэд уйлж байгаа нь өлссөн, цангасан, өвчилсөн,
эрхэлсэн болохын аль нэгний шинж тэмдэг. Уйлахыг нь болиулах эмэг эх, ах,
Ү
www.zaluu.comwww.zaluu.com
22
эгч нарынх нь шийдвэрлэх асуудал гэх мэтээр амьдралын олон жишээ татаж
болно.
Тэгвэл сүү борлохгүй байгаа нь үйлдвэрлэл, тээвэрлэлт,
борлуулалтын аль нэгэнд гажуудал байгаагийн шинж тэмдэг болохоос биш,
удирдлагын асуудал биш. Асуудал нь шинж тэмдгээр илрэн гардаг болохоор
уг үндэс нь болсон гол асуудлыг дэвшүүлэн гаргаж ирэх нь менежерийн үүрэг
болдог. Харин сүүг богино хугацаанд борлуулах асуудлыг шийдвэрлэх нь
сүүний үйлдвэрийн удирдлагын шийдвэрлэх асуудал болон дэвшигдэнэ.
Судлах асуудлаа тодруулах нь
Удирдлагын шийдвэрлэх асуудал тодорхой болсны дараа судлах
асуудлаа тодорхойлохын тулд:
1. Шийдвэр гаргагч (удирдагч) ба маркетер (судлаач) хоѐр юуг судлах нь эн
тэргүүнд чухал болохыг маш нухацтай зөвлөн ярилцана. Тэгэхээр дарга,
захирал буюу менежер хүн аливаа шийдвэр гаргахын тулд өөрөө ихээхэн
үүрэгтэй байхын зэрэгцээ асуудлыг гардан хариуцаж судалгаа хийж
байдаг хүнтэйгээ (тийм орон тоо байхгүй бол бий болгоход алдахгүй,
харин хожно гэдгийг танд зөвлөе) олон талаас нь тунгаан бодож, судлах
зүйлээ нарийн тогтоох шаардлагатай байна. Жишээ нь, сүүний үнийг
судлах уу? Борлуулах цэг салбарын байршилыг судлах уу? гэх мэтийг
тунгаан ярилцаж шийвэр гаргана.
2. Анхаарал татаж буй асуудалтай холбогдох ном хэвлэлийг шүүн тунгааж,
бэлэн байгаа тоо материалыг ашиглах нь судлах асуудлыг тодруулахад
нэн чухал ач холбогдолтой.
3. Дээр өгүүлсэн санаануудыг анхааралдаа байлгаж удирдлагын
шийдвэрлэх асуудалд хэрэглэгдэх мэдээллийн хэрэгцээг тодорхойлох нь
маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлж гаргахын яг өмнөх шат
юм.
Жишээлбэл, сүүг түгээн борлуулах асуудлыг шийдвэрлэхэд олон
янзын мэдээллүүд хэрэгтэй. Тухайлбал:
- Сүүний фирм, аж ахуйнууд Улаанбаатараас ямар зайд оршдог
тухай мэдээ
- Сүү тээвэрлэх машины тоо, төрөл, багтаамж
- Сүү худалдаалах цэг салбаруудын байршил, хүн амын урсгал
хөдөлгөөн
www.zaluu.comwww.zaluu.com
23
- Хувийн журмаар сүү борлуулагчдын тоо, сүүгээ худалдаж буй
арга
- Сүүний зах зээлийн үнэ, түүний төвшинд нөлөөлж буй гол хүчин
зүйлүүд
- Сүүний чанарын талаархи хэрэглэгчдийн үнэлгээ
гэх мэт эдгээр мэдээллийг хаанаас яаж олж авах вэ? гэдэг асуудал тавиад
ирэх үед тэр нь маркетингийн судалгааны асуудал болоод хувирчихаж
байгаа юм. Манай жишээнд тухайлбал:
- Сүү худалдах цэг салбаруудын байршлыг тогтоож, үйлчлүүлэгч
буюу гэрээлэгчийн тоо бүтцийг тогтоох
- Аман ба бичгэн асуулгаар сүү худалдан авагчдын санал бодлыг
судлах
- сүүгээ борлуулж буй сувгуудыг судлах
- сүүний үнийн түвшингийн талаарх хэрэглэгчдийн үнэлгээг гаргах
гэх мэт судалгааны олон янзын асуудлууд гарч ирнэ.
Чухам алийг нь чухал асуудал болгож судлахыг менежер хүн
судлаачидтайгаа хамтран шийдвэрлэж байдаг.
Маркетингийн шийдвэрлэх асуудал ба судалгааны асуудал
хоѐрын хооронд маш нарийн уялдаа холбоо оршин байх бөгөөд үүнийг
дараах жишээнээс харж болно.
Үүнд:
¹ Шийдвэрлэх асуудлууд Судалгааны асуудлууд
Шинэ бүтээгдхүүний
баглаа боодол бүтээх
Баглаа боодлын янз
бүрийн зохиомжийн үр
ашгийг үнэлэх
Шинэ дэлгүүр нээж, зах
зээлд шинээр нэвтрэх
Байршлын чадавхийг
үнэлэх
Дэлгүүрт орогчдын
тоог өсгөх
Дэлгүүрийн дүр төрхөд
үнэлгээ өгөх
Дахин давтан
үйлчлүүлэгчдийн тоог
нэмэгдүүлэх
Давтан худалдан авч буй
байдлын үнэлгээ гаргах
Сурталчилгааны
төсвийг орон нутагт
хувиарлах
Нутаг дэвсгэр тус бүрийн
зах зээлийн нэвтрэх
чадварын төвшинг
тодорхойлох
Шинэ бүтээгдхүүнийг
танилцуулах
Тухайн шинэ
бүтээгдхүүнийг хүлээн
авах болон сорилын зах
зээлд туршилт хийх
www.zaluu.comwww.zaluu.com
24
1. Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлоход ашигладаг
нэг чухал асуудал бол судалгааны өвөрмөц асуултуудыг гаргаж тавих явдал
юм.
2. Маркетингийн судалгааны асуудлын 2 үндсэн төрөл байна.
Үүнд:
а) Үзэгдэл юмсын шинж байдлыг тодруулах асуулт
б) Хувьсагчид гэж нэрлэдэг судалгааны хүрээ хязгаар, шүтэлцээг
тодорхойлж буй хэмжигдхүүнүүдийн харилцан уялдааг тодруулах асуулт.
Жишээ нь, сүүний чанар стандартын шаардлагыг хангаж байна уу (нэг
дэх төрлийн асуулт) хэрэглэгчдийн дунд сүүний талаар хийсэн сурталчилгаа
ба сүүний борлуулалтын хооронд хамаарал байна уу (хоѐр дахь төрлийн
асуулт) гэх мэт. Иймэрхүү асуулт гаргаж тавьснаараа судлаач үзэгдэл юмсын
жинхэнэ мөн чанарыг илрүүлж чадах судалгааныхаа асуудлыг тодруулахад
тун их дөхөж очдог юм.
3. Судалгааны асуудлыг томъѐолохдоо агуулгаараа ойролцоо ба
ач холбогдлоороо ч дүйж тэнцэх нэг арга бол судлах асуудлын талаар
таамаглал дэвшүүлэх явдал юм.
Таамаглал нь мөн үзэгдэл юмсын төлөв байдал ба хувьсагчдын
хоорондын харилцан уялдааны талаарх тодорхойлолт юм. Энэ утгаар тусгай
асуултуудыг хүүрнэн өүүлэх хэлбэрт оруулчихаар таамаглал болдог ч гэж
ойлгож болно. Жишээ нь, сүүний чанар стандартын шаардлагад тохирохгүй
байна, хүн амын дунд сүүний талаар явуулах сурталчилгаа ба сүүний
борлуулалтын хооронд тодорхой хамааралтай гэх мэтээр таамаглал
дэвшүүлж болно. Таамаглалын 3 үндсэн төрөл бий. Үүнд:
1. Хоѐр хувьсагчийн хоорондын ялгаанд төвлөрөх (хувьсагчид тэнцүү ба
тэнцүү биш байж болно).
2. Хувьсагчдын аль нв илүү чухал болохыг тодруулах (а нь Б-ээс чухал
мэт)
3. Хувьсагчдын хоорондын харилцан уялдаанд төвлөрөх
4. Маркетингийн судалгааны асуудлуудыг жинхэнэ ѐсоор
тодруулахад нөхцөл байдлын шинжилгээ үлэмж чухал үүрэгтэй. Энэ
шинжилгээг номын 1-р бүлэгт авч үзсэн маркетингийн судалгааны
үндсэн чиглэлийн дагуу хийж болно. Анхаарал татаж буй гол чиглэлүүд
дээр шинжих буюу тандах судалгаа хийж шийдвэрлэх асуудалд шууд
холбогдох гол хүчин зүйлийг нь ялган аваад асуудлыг тодоруулах
www.zaluu.comwww.zaluu.com
25
бусад аргаар гаргаж авсан ойлголт, дүгнэлттэйгээ уялдуулан тухайн үед
судлах асуудлаа эцэслэн сонгож авна.
5. Судлах асуудлынхаа чиглэлийг нэгэнт гаргаад авсан бол асуудлаа
нарийвчлан тодорхойлохын тулд дараах асуултуудыг өөртөө болон
захиалагчдаа тавьж хариулт авах хэрэгтэй. Үүнд:
А. Хүрэлцэхүйц мэдлэг. Бид юуг мэдэж байна вэ?
Б. Дараагийн үйл ажиллагаа. Судалгааны үр дүнг яаж ашиглах вэ?
В. Гарч болох хувилбарууд. Хэрэв гарах ѐстой байсан Ү үр дүнгийн оронд
Х үр дүн гарчихвал тэр нь таны гарах шийдвэрт яаж нөлөөлөх вэ?
Г. Шинэ сэргэг мэдээлэл. Ямар төрлийн шинэ сэргэг мэдээллийг та
анхааралдаа тусгаж авах вэ?
Эдгээр асуултын хариу судлах асуудлыг нарийвчлан тодорхойлоход тусална.
Дээрх аргуудыг цаг хугацаа алдахгүйгээр нягт нямбай уялдуулан
хэрэглэснээр компани аж ахуйн нэгжийн одоо ба ирээдүйг үндсээр нь
өөрчлөн сайжруулах үнэ цэнэтэй санаа олж авах зааг буюу маркетингийн
судалгааны асуудал тодрох болно.
www.zaluu.comwww.zaluu.com
26
БҮЛЭГ 3
ССУУДДААЛЛГГААААННЫЫ ДДИИЗЗААЙЙНН
33..11.. ССУУДДААЛЛГГААААННЫЫ ДДИИЗЗААЙЙННЫЫ ООЙЙЛЛГГООЛЛТТ,, ДДИИЗЗААЙЙННЫЫ ТТӨӨРРЛЛҮҮҮҮДД
аркетингийн судалгааг олон талаас нь бодож цэгнэсэн нарийн үндэслэлтэй
төлөвлөгөөний дагуу хийдэг байна. Иймээс судалгааны талаар гаргах илүү
үндэслэлтэй шийдвэрүүдийн хослолыг судалгааны дизайн гэж нэрлэж болно.
Судалгааны дизайн хийхдээ:
1. Судалгааны үе шатуудыг яаж гүйцэтгэх вэ?, Нэгийг нөгөөтэй нь
хэрхэн холбох вэ? гэдгийг нарийвчлан заана.
2. Маркетингийг цуглуулах, шинжлэх ба үр дүнг тайлагнах ажлыг
удирдан хөтлөхөд төвлөрөх болно.
Судалгаа хийхэд судалгаанд шаардагдах зардал, зарцуулах хугацааг
судлах асуудлын цар хэмжээнээс хамааруулан нарийн тодорхой төлөвлөх
хэрэгтэй юм.
Дараах 5 асуултанд бүрэн хариулахуйц төлөвлөгөө хийсэн бол
таны судалгааны дизайн сайн болжээ гэж үнэлж болно. Үүнд:
1. Юуг судлах вэ? (хамрагдах зүйл)
2. Хэн, ямар нөхцөлөөр судлах вэ?
3. Судалгааг хаана явуулах вэ?
4. Судалгааг хэрхэн яаж хийх вэ? (Энэ бол маркетингийн эх
сурвалжийг яаж олох, ямар аргаар судалгаа хийхээ тогтооно
гэсэн үг.)
5. Судалгааг хэдийд явуулах вэ?
гэдгийг тус бүр нарийвчлан тогтоох нь дизайны гол агуулгыг
бүрдүүлнэ.
Эдгээр асуултанд хариулт өгч чадахаар боловсрогдох дизайны төрөл,
хүрээнээс хамааруулан шаардагдах зардал, түүний эх үүсвэрийн тооцоо
хийнэ. Зарцуулах хөрөнгийн хэмжээг судалгаа хийж гүйцэтгэх цагийн
хуваарьтай нарийн уялдуулан төлөвлөх хэрэгтэй болно.
Судалгааны дизайны 3 үндсэн төрлийг ашиглах боллоо. Үүнд:
1. Шинжих судалгаа
2. Тодруулах судалгаа
3. Учир шалтгааны судалгаа
М
www.zaluu.comwww.zaluu.com
27
Эдгээр төрөл тус бүрийн тухай дэлгэрэнгүй ойлгож авбал
маркетингийн судалгаа хийх төлөвлөгөө үндэстэй болж, жинхэнэ дизайн
маягаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
33..22.. ШШИИННЖЖИИХХ ССУУДДААЛЛГГАААА
Энэ нь тухайн зүйлийн талаар ойлголт олж авах ерөнхий
зорилготой судалгаа юм. Олон янзын зорилгоор энэ төрлийн судалгааг
хийж болдог. Тухайлбал:
- ямар нэг барааны зах зээд эзлэх хувийн жин буурсны
шалтгааныг олох
- шинэ бүтээгдхүүний санаа олох
- компаний худадааны ажилтнуудын бүтээмжийг сайжруулах
арга замыг эрж хайх
- өрсөлдөгчийнхөө давуутай ба дутугдалтай талыг нээн
илрүүлэх
- компаний дүр төрхийн талаарх хэрэглэгчийн үнэлгээг
мэдрэх гэх мэт
Шинжих судалгаанд дараах аргуудыг голлон ашиглана. Үүнд:
1. Хэн бүхэн ашиглаж чадах арга бол судлах гэж буй асуудалд
холбогдох ном, зохиол, сурвалж материал, тогтмол гардаг статистикийн
эмхэтгэлүүдийг ашиглах явдал юм. Мөн зах зээлийн мэдээлэл бүхий
сонин, хэвлэл, зарлал сурталчилгааг анхааран судална. Уншигч та
гадаадын аль нэгэн компанитай хамтын үйлдвэр байгуулах шийдвэр
боловсруулахын тулд тухайн төрлийн үйлдвэрийн тоо, байршлын мэдээ
сэлт, үйлдвэрлэх бүтээгдхүүний үнэ ханшны ойролцоо маркетингүүдийг
эхлээд заавал судалж үзээрэй.
2. Шинжих судалгааны хоѐр дахь арга бол уг асуудлын талаар
мэдлэг туршлагатай хүмүүстэй ярилцах явдал юм. Үүнийг арга
туршлагын асуулга судалгаа чгэж нэрлэдэг. Тухайлбал, хамтран ажиллах
гэж буй компанийхаа тухай бусад түншүүдтэй нь урьдчилан сайн
ярилцаж, учир байдлыг тодруулна. Ярилцах сэдвийн дотор тухайн
төрлийн бизнесийг эрхлэх нь ашигтай эсэх, эрхэлсэн тохиолдолд ямар
www.zaluu.comwww.zaluu.com
28
зүйлсийг голлон анхаарах, ямар сөрөг үр дагавар учирч болох эсэх тухай
асуудлууд томоохон байр суурийг эзэлнэ.
Энэ судалгаа компаниийн ба бүтээгдэхүүгий маркетингийн асуудалтай
ажил нь уялдаа холбоо бүхий энэ талын мэдээлэлтэй хүмүүсийн
хамаарна. Тухайлбал, захирал, борлуулалтын ба бүтээгдэхүүний
менежер, худалдааны төлөөлөгчдийг хамрах нь олонтай байдаг. Түүнчлэн
тухайн компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг бөөнийн ба
жижиглэн худалдаачид мэдээллийн чухал эх үүсвэр болон ашиглагдаж
болно. Мөн борлуулалтын сувагт шууд хамаарахгүй мэргжилтнүүдтэй ч
ярилцаж үнэ цэнтэй мэдээллийг олох боломжтой. Тухайлбал , номын
борлуулалтын судалгаа хийж байх үед номын сангийн ажилтнуудтай
уулзаж ярилцан олон чухал санаа авч болно.
3.
Шинжих судалгааны хүрээнд томоохон байр суурийг чанарын
судалгааны аргууд юм.
Чанарын судалгааны хамгийн түгээмэл арга бол ончилсон
бүлгийн сурвалжлага байдаг. Чанарын судалгааг хэрэглэгчидтэй
тулж уулзан явуулдгийн хувьд анхдагч судалгаанд хамаарах боловч
нэлээд өвөрмөц онцлогтой. Анхдагч судалгааг бүтэц бүхий асуулгаар
хийх нь түгээмэл байдаг. Энэ үед хэрэглэгч бүрд ижил бүтэц бүхий
асуулга өгч хариулт авдаг бөгөөд дараах боломжийг олгодоггүй юм. Үүнд:
1. Шинэ асуулга нэмэх буюу хуучныг хасах
2. Асуулгын дарааллыг өөрчлөх
3. Асуулгын үгийг өөрчлөх
Гэтэл асуудлын мөн чанарыг мэдэхийн тулд янз бүрийн хэрэглэгчдээс
ялгаатай асуулт асуух шаардлага судлаачид олонтай тохиолдоно.
Эндээс ончилсон бүлгийн болон гүнзгийрүүлсэн асуулга судалгаа хийх
шаардлага зүй ѐсоор урган гардаг. Эдгээр нь бүтэцгүй асуулгыг
хэрэглэдэг бөгөөд маркетингийн анхдагч судалгаан дахь чанарын
судалгааны арга хэмээн нэрлэгдэнэ. Чанарын судалгааны арга нь
тоон судалгааны аргаас дараах үндсэн шинжүүдээрээ ялгагдана. Үүнд:
1. Цөөн тооны хариулагчдыг хамарна
2. Бүтэцгүй асуулга хэрэглэнэ
3. Хэрэглэгчдийн итгэл үнэмшил, бодол санааг шууд бусаар хэмжинэ.
4. Шууд ажиглалт хийнэ
www.zaluu.comwww.zaluu.com
29
Цөөн тооны (гол төлөв 10-15 хүнтэй) хүмүүсийг цуглуулан сонирхож
буй сэдвийн дагуу асуулт тавьж ярилцан маркетингийн шийдвэр
боловсруулахад хэрэгтэй мэдээллийг ончилсон (товлосон) бүлгийн аргаар
олж авна. Зах зээл хөгжсөн орнуудын маркетингийн судалгаанд энэ аргыг
өргөн хэрэглэдэг юм. Ончилсон бүлэгт оюутан залуус, сурагчид, ажилчид,
үйлдвэр худалдааны бүлгийнхэн гэх мэтээр ажил мэргэжил, нийгэмд эзлэх
байр сууриараа ялгаатай бүлгүүдийг хамруулан ярилцдаг. Жишээ нь, монгол
хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулбал та ямар зөвлөгөө өгөхсөн бол?
гэдэг асуудлыг тавиад ярилцаж болох юм. Ярилцлагын дүнд ямар төрлийн
тоглоом үйлдвэрлэвэл хэрэглэгчийн сэтгэлд илүү нийцэх, тоглоом
үйлдвэрлэхэд ямар бэрхшээл учирч болох, яаж түүний даван туулах тухай
олон чухал маркетингийг олж авч болно. Үүнийг ончилсон бүлгийн
судалгаанд тохиолдлыг шинжлэх гэж нэрлэдэг юм. Судалгааны энэ аргыг:
- Таамаглал дэвшүүлэх
- Хэрэглэгчээс авах асуулгын бүтцийг тогтооход тус нэмэр бүхий
мэдээллийн бүтцийг олж авах
- Бүтээгдхүүний нэр төрлийн талаар ерөнхий тоймыг олж авах
Ончилсон бүлэг
Ончилсон бүлгийн асуулга нь маркетингийн судалгааны мэдээлэл цуглуулах
нэгэн сонирхолтой арга болно. Ончилсон бүлгийн асуулгын үндсэн
зорилго нь тодорхой зорилтод зах зээлд хамаарах хүмүүсийн бүлэгтэй
маркетингийн аль нэгэн асуудлаар шүүн ярилцаж дүгнэлт гаргахад
оршино.
Ончилсон бүлэгт гол төлөв 6-12 хүнийг хамруулах бөгөөд нас, хүйс,
тухайлсан бүтээгдэхүүнийг хэрэглэх байдал зэргээр нь төрөлжүүлэн
бүрдүүлж болно. Ярилцлага хийх өрөө нь тохь тухтай, микрофон,
бичлэг хийх техник төхөөрөмжөөр хангагдсан байвал үр дүнтэй болно.
Хажуугийн өрөөнөөс давхар ажиглалт хийх нь ч бий.
Нэг удаад зөвхөн нэг л асуудлаар нэгээс хоѐр цаг ярилцдаг бөгөөд хэд хэдэн
ончилсон бүлгийг зохион байгуулах бололцоотой.
Бүлгийн тоо дараах хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнд:
www.zaluu.comwww.zaluu.com
30
1. Пүүсийн зорилтот зах зээлийг бүрдүүлж буй зах зээлийн
сегментүүдийн тоо
2. Пүүсийн зах зээлийн хамарч буй газар зүйн хүрээ
3. Судалгааны үр дүнд үндэслэн удирдлагын шийдвэр гаргах байдал
4. Тухайлсан газар орноос хамруулах боломжтой оролцогчид
5. Амжилттай ажилласан бүлгүүдээс олж авсан шинэ санааны тоо
Ончилсон бүлэгт хүүхэд, эмэгтэйчүүд, мэргэжилтнүүд зэрэг нийгмийн олон
янзын төлөөллийг багтааж болно. Тэгэхдээ ойролцоо мэргэжил, мэдлэг
туршлагатай хүмүүсээр нэг бүлгийг бүрдүүлэхийг хичээх учиртай. Тэгж байж
асуудлын зөв хандлагыг илрүүлж чадах юм.
Ончилсон бүлгийн ярилцлагад оролцогсдод төлбөр төлөх бөгөөд өндөр
мэргэжлийн хүмүүс оролцохын хирээр энэ төлбөр өндөр байна.
Ончилсон бүлгийг ярилцлага хөтлөгч удирдана. Тэрээр бүлгийн бүх
гишүүдийг ярилцлагад жигд оролцуулах үүрэг хүлээж сонирхож байгаа
сэдэвт оролцогчдыг чиглүүлнэ. Аль нэгэн бүтээгдэхүүний талаар ярилцаж
байлаа гэхэд эхлээд ерөнхий шинжүүдийн талаар ярьж улмаар
бүтээгдэхүүний дэд бүлэг , өвөрмөц шинжүүдийг хамран ярилцана.
Ярилцлагыг амжилттай явуулахын тулд ярилцлага явуулах удирдамжаа
эхлээд боловсруулбал зохино. Удирдамжид ярилцлагын сэдэв, сэдвийн
дотоод зүйл анги бүрийг шүүн хэлэлцэхэд зарцуулах хугацааг тодорхойлсон
байна.
Сул ба давуу тал:
Үр дүнг хурдан хугацаанд гаргах боломжгүй, “ Хэдий хэмжээний.. “ гэж
эхэлдэг асуултанд хариулт авах боломж муутай, ярилцлагын үр дүнг эх
олонлогт тараах боломжгүй, энэ бүхний улмаас тоон судалгааг орлож
чадахгүй зэрэг нь ончилсон бүлгийн судалгааны сул тал юм.
Харин давуу тал нь дараах хэд хэдэн зүйлээр илэрдэг. Үүнд:
1. Анхдагч эх сурвалжид тулгуурлан зорилтот зах зээлийн талаар иж
бүрэн зураглал гаргаж авах боломж олгодог
2. Иж бүрэн асуулт тавьж хариулт авах боломжтой
3. Харьцангуй богино хугацаанд ярилцлагыг явуулж болдог. Өөр
хоорондоо зайтай газар зүйн гурваас дөрвөн бүсэд хийсэн ярилцлагыг
нэгтгэн тайлан гаргахад дөрвөн долоо хоног орчим шаардана.
www.zaluu.comwww.zaluu.com
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Adilbishiin Gelegjamts
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээerdenesoyol duudgai
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжAdilbishiin Gelegjamts
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak
 
Маркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын сувагМаркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын сувагNamuun Ariunsanaa
 
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалхэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалО. Гэрэлт-Од
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсUudus Enkhtuyagerel
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6Bbujee
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 

Was ist angesagt? (20)

Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies
 
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
 
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
Байгууллага дахь идэвхжүүлэлт буюу Мотиваци, идэвхжүүлэлтийн онолууд ...
 
үнэ
үнэүнэ
үнэ
 
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
 
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөжСанхүүгийн эрсдэл ба өгөөж
Санхүүгийн эрсдэл ба өгөөж
 
маркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлтмаркетингийн идэвхижүүлэлт
маркетингийн идэвхижүүлэлт
 
Lec 13, 14
Lec 13, 14Lec 13, 14
Lec 13, 14
 
Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага
 
Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5
 
Үнийн бодлого
Үнийн бодлогоҮнийн бодлого
Үнийн бодлого
 
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
 
Маркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын сувагМаркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
Маркетингийн Суваг / Хуваарилалтын суваг
 
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудалхэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
хэрэглэгчийн зан төлөвийн үндсэн асуудал
 
Маркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэсМаркетингийн онол арга зүйн үндэс
Маркетингийн онол арга зүйн үндэс
 
Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол
 
маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 

Ähnlich wie Маркетингийн судалгаа онол практик

О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньbatnasanb
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГbatnasanb
 
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудасД.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудасbatnasanb
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfMr Nyak
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлагаMend-Orshikh Amartaivan
 
Т.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудал
Т.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудалТ.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудал
Т.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудалbatnasanb
 
Marketingiin undes2013
Marketingiin undes2013Marketingiin undes2013
Marketingiin undes2013Chinggis khaan
 
Олон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явцОлон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явцE-Gazarchin Online University
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургаальbatnasanb
 
Англи хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаАнгли хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаZaya G
 
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДСАМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДMend-Orshikh Amartaivan
 
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭБилэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 

Ähnlich wie Маркетингийн судалгаа онол практик (20)

Basic marketing lec3 new
Basic marketing lec3 newBasic marketing lec3 new
Basic marketing lec3 new
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
 
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГЭ.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
Э.Уянга - МАРКЕТИНГИЙН ГУРУ БА ЛАТЕРАЛ МАРКЕТИНГ
 
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудасД.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
Д.Мөнхтуяа - Брэнд-Бизнесийн нэрийн хуудас
 
marketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdfmarketing-mgmt-2.pdf
marketing-mgmt-2.pdf
 
Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013
 
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлагаЭрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
Эрхэт - Онлайн санхүүгийн програмын сургалтын гарын авлага
 
Т.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудал
Т.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудалТ.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудал
Т.Мөнхбат - Үндэсний үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудал
 
Marketingiin undes2013
Marketingiin undes2013Marketingiin undes2013
Marketingiin undes2013
 
Олон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явцОлон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явц
 
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургаальС.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба  Сүнзийн сургааль
С.Мөнхбаяр - Маркетингийн удирдлагын шинэ үзэл баримтлал ба Сүнзийн сургааль
 
Англи хэлний орчуулга
Англи хэлний орчуулгаАнгли хэлний орчуулга
Англи хэлний орчуулга
 
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИДСАМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
САМПИНГААС ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД
 
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭБилэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
Билэгдэмбэрэл - ЭРХЭМ ЗОРИЛГЫН ШИНЖИЛГЭЭ
 
Uilchilgeenii marketing
Uilchilgeenii marketingUilchilgeenii marketing
Uilchilgeenii marketing
 
Marketing
MarketingMarketing
Marketing
 
Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа
 
What is marketing
What is marketingWhat is marketing
What is marketing
 
Үйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетингҮйлчилгээний маркетинг
Үйлчилгээний маркетинг
 
Basic marketing lec1
Basic marketing lec1Basic marketing lec1
Basic marketing lec1
 

Mehr von E-Gazarchin Online University

Mehr von E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

Маркетингийн судалгаа онол практик

  • 2. 2 ООРРШШИИЛЛ Зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээр монгол хүн бүр ажил амьдралаа бусдын зөвлөгөө, бусдын амаар бус өөрийн мэдлэг боловсрол, туршлага, ажиглалт судалгаанд тулгуурлан жолоодох, цоо шинэ нөхцөл байдал буй болсон билээ. Ялангуяа бизнесийн ертөнцөд хүчээ сорьж яваа хүмүүс дэлхийн улс орнуудын олон арван жилийн практик туршлагын үр дүнд бий болж хөгжсөн маркетингийн арга ухааны цагаан толгойг эзэмшээгүй, тэр тусмаа маркетингийн анхдагч судалгааны дөр суугаагүй бол сэлүүргүй завиар их далайг гатлахаар зориглосонтой агаар нэгэн юм. Манай орны дээд сургууль коллежуудад “Маркетингийн үндэс”, “Маркетингийн судалгаа”, “Маркетингийн удирдлага”, “Хэрэглэгчийн зан төлөв”, “Бүтээгдхүүний менежмент, маркетинг”, “Cурталчилгаа ба борлуулалтын урамшуулал”, “Oлон улсын маркетинг”, “Үйлчилгээний маркетинг”, “ Байгууллагын маркетинг” хичээлүүдийг зааж, компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг залж, жолоодох маркетингийн мэргэжилтэн маркетеруудыг бэлтгэж эхлээд хэдэн жил боллоо. . “Маркетингийн судалгааны арга зүй” хэмээх анхны товхимол маань товхимол хэвлэгдээд даруй 10 жил болчихож. Энэ хугацаанд манай их, дээд сургууль коллежийн багш, оюутнууд судалгаа хийх арга барилд суралцаж, зарим нь бүр бизнесийн шийдвэрт ашиглах боломжтой даацтай судалгаа хийж эхлээд байгаа нь олзуурхууштай юм. Манай компани, аж ахуйн нэгжүүд л судалгааны ач холбогдлыг ойлгож бизнесийн үйл ажиллагааныхаа үндэс болгож эхэлсэн зах зээлд ажиллах арга ухааны томоохон өөрчлөлтийн нэг болж байна. 1990-ээд оны дундуур “Улаанбаатар хивс” компани Монголын Маркетингийн холбоотой хамтран манай орны их дээд сургуулийн оюутнуудын дунд “Монгол хивсний маркетингийн судалгаа” хийлгэх олимпиад зохион явуулж, судалгааны үр дүнг компанийхаа зах зээлийн стратегид тусгасан нь сонирхолтой, өгөөжтэй алхам болж байлаа. Түүнээс хойш олон арван компани аж ахуй нэгжүүд маркетингийн судалгааг компанийхаа шийдвэр гаргах үндэс болгож маркетингийн судалгаагаар мэргэшсэн зарим байгууллагууд ч төрөн гарлаа. “Мобиком”, “ Зоос банк” зэрэг газрууд маркетингийн судалгаанд тулгуурлан байгууллагадаа ажиллах www.zaluu.comwww.zaluu.com
  • 3. 3 маркетингийн мэргэжилтнүүдийг сонгон авч байгаа нь сайхан хэрэг. Түүнчлэн Говийн санаачлага төсөл зэрэг хэд хэдэн байгууллагаас санаачлан жил бүрийн намар аймгуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нийслэлд зохиодог болсон нь хөдөөгийнхөнд зах зээл, маркетингийн судалгааны учир утгыг ойлгуулахад нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. “Маркетингийн судалгааны арга зүй: онол, практик” хэмээх энэхүү сурах бичгийг Монгол улсын их сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудад уг хичээлийг зааж ирсэн туршлагадаа тулгуурлан, их, дээд сургууль, коллежийн оюутнууд, байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, менежерүүд зах зээлийн арга ухаанд суралцахыг эрхэмлэгч бүх хүнд зориулан аль болохоор энгийн ойлгомжтой байдлаар бичихийг зорьсоны зэрэгцээ судлаачийн хувьд өөрийн зарим дүгнэлт, саналыг тусгахыг хичээлээ. Өмнөх товхимолд тусгаж амжаагүй хэд хэдэн зүйл анги, арга зүйг шинээр нэмж бүтээлдээ тусгав. Сурах бичиг нь маркетингийн судалгааны арга зүйг шууд эзэмших, ашиглах, бие даасан бүтээлч эрэл, хайгуул хийж амжилт олох түлхүүр, асуудлуудыг багтаан хамгийн товч байдлаар бичсэн 10 бүлэг 25 зүйлтэй. Уншиж, ашиглаж буй ажил хэрэгч хүмүүс, эрдэм, судлалын ажилтнуудын санал, дүгнэлтийг үндэслэн цаашид дэлгэрүүлэх эрхэм хүсэл байгаа тул та бүхэн санал, зөвлөмжөө МУИС-ийн маркетинг–олон улсын худалдааны тэнхимд/ емайл: dagva_d@ses.edu.mn гэсэн хаягаар ирүүлнэ үү. Зохиогч www.zaluu.comwww.zaluu.com
  • 4. 4 ББҮҮЛЛЭЭГГ 11 11..11.. ММААРРККЕЕТТИИННГГИИЙЙНН ССУУДДААЛЛГГААААННЫЫ ААГГУУУУЛЛГГАА,, ААЧЧ ХХООЛЛББООГГДДООЛЛ,, ДДЭЭСС ДДААРРААААЛЛААЛЛ Зах зээлийн жам ѐсоор замнаж эхэлж буй Монгол орны компани, аж ахуйн нэгжүүд байтугай олон зуун жил энэ замаар хөгжчихсөн орнуудад маркетингийн судалгаа ус агаар шиг үгүйлэгдэж байдгийг дэлхий дахины бизнесийн практик гэрчилж байна. Менежер хүн өдөр тутам хэдэн арван шийдвэр гаргаж байдаг. Зарим нь маркетингийн ирээдүйг тодорхойлоход асар их ач холбогдолтой шийдвэрүүд ч байх нь олонтай. Судалгаагүй шийдвэр гаргаснаар хэдэн сая, живаа төгрөгийн алдагдалд хүрч болно. Дэлхийн практик үүнийг гэрчилж байна. Маркетингийн доривтой судалгаа 500,0 мянган ам доллар ч хүрэх нь бий. Гэтэл маркетингийн судалгаа хийхгүйгээр “Эдсел” гэдэг автомашиныг үйлдвэрлэснээс болж 250 сая ам.долларын алдагдал, “Рэйдио корпорешн оф Америка” пүүс тооцоолох шинэ электрон машин үйлдвэрлэснээс 500 сая, дуунаас хурдан “Конкорд”гэдэг онгоц бүтээснээс 3000 сая ам.долларын алдагдал хүлээсэн гашуун туршлага байна. Монгол бизнесмений хувьд маркетингийн судалгаа хийж сурах шаардлага бүхнээс чухал байна. Зах зээлд хөл тавьсанаас хойш цөөхөн жилийн хугацаанд хэдэн аж ахуйн нэгжүүд байгуулагдаж хөгжсөний хамт хэдэн арваараа татан буугдлаа. Татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн нэрийг гүйлгэн харахад “Монгол ухаан”, “Алтан нар”, “Гал голомт”, “Тэмүүлэл”, “Унаган байгаль”, “Ухаан билэг” гээд чихэнд чимэгтэй сайхан нэрүүд байх юм. Нэр бүхний цаана уг нь ихийг хийж бүтээе гэсэн санаа нуугдаж байсан байх. Гэвч түүнийгээ хэрэгжүүлж чадсангүй. Яагаад гэвэл маркетингийн судалгаа хийж бизнесийн боломжоо тодорхойлж чадаагүй, өрсөлдөгчөөсөө илүү үнэт чанарыг бий болгож зах зээлд нийлүүлж чадаагүйгээс тэр юм. Эрэлт хэрэгцээг судалж шинэ санаа олж шинэ бизнес үүсгэн хөгжүүлж буй олон сайхан бизнесмений хөдөлмөрийн үр дүнг бид харж байна. Жишээ нь, “Ханброй” компанийн байгуулсан “ Монгол шилтгээн” байгуулагдаад удаагүй ч гадаадын зочин гийчдийн эн тэргүүнд саатан тухалдаг орд өргөө www.zaluu.comwww.zaluu.com
  • 5. 5 болоод байна. Гадаадын төдийгүй манай урлаг спортын одод, ажил хэргэгч хүмүүсийн найр хуримаа хийж найз нөхөдтэйгээ найрлан цэнгэдэг хамгийн таатай орчин болоод байна. Гадаадаас импортоор бараа, бүтээгдэхүүн худалдан авч , мөнгөө гадагш гаргах бус, тэр мөнгөөрөө дотооддоо үйлдвэр байгуулах, юм хийх хэрэгтэй юм байна гэдгийг манай бизнесменүүд ойлгодог болжээ. “ Сэргэн мандал” группийн харъяа “ SM container bag’ компанийн сүлжмэл уутны үйлдвэр 2005 оны намар ашиглалтанд орлоо. Төр засгаас ч дэмжиж татваргүй гаалийн баталгаат үйлдвэр болгосон байна. Энэ нь Засгийн газар ба бизнесийнхний хамтын ажиллагааны нэгэн шинэ хэлбэр болсон байна. Тэгвэл маркетингийн судалгаа гэж юу вэ? Маркетингийн өвөрмөц асуудлуудыг шийдвэрлэх, зах зээлд өрсөлдөөний давуу тал олж авахад хэрэглэгдэх мэдээллийг нарийн дэс дараалалтайгаар төлөвлөн цуглуулах, боловсруулалт хийх, шийдвэр гаргагчдад тайлагнах эрэмбэ дараатай үйл явцыг маркетингийн судалгаа гэдэг. Товчоор, хүрээлэн буй орчиндоо үйл ажиллагаагаа зөв чиглүүлж хэрэглэгч, зах зээлээ нарийвчлан мэдэх үйл явцыг маркетингийн судалгаа ч гэж ойлгож болно. Хэрэглэгч болон зах зээлийн бодит байдлын тухай мэдээг илрүүлэн олж шийдвэр гаргахад хэдийчинээ хүрэлцэхүйц сайн мэдээлэлтэй байна, төдий чинээ үндэслэлтэй бөгөөд үр ашигтай шийдвэр гаргаж чадна. Манай пүүс компаний эзэд, менежерүүд зах зээлд ухаалгаар ажиллая, үргүй зүйлд хөрөнгө оруулж алдчихаасаа урьдаар судалж мэдье л гэж байгаа бол маркетингийн судалгааны арга зүйд суралцах нь зүй ѐсны хэрэг. Монгол ахуй , ухамсарт нийцсэн шинэ үйлчилгээ хөгжих болсон нь бизнесийн салбарынхны чухал ололт юм. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн энэ жил гэхэд л Чингисийн хүрээ жуулчны бааз, Чингисийн морьт цэргийн тоглолт, Монголын нэг өдөр сэдэвт үзүүлэх тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээг манай бизнесийнхэн зохион явуулав . Эдгээр үйлчилгээг улам өргөжүүлж дэлхийн жуулчдын анхааралд өртүүлэхийн тулд маркетингийн нарийвчилсан судалгаанд тулгуурласан менежменийн шийдэл үлэмж ач холбогдолтой байх болно. www.zaluu.comwww.zaluu.com
  • 6. 6 ---------------------------------------------------------------------------------------------------- Маркетингийн судалгаа хийж байж хариулт авч болох жишээ асуултууд 1. Төлөвлөлт А Манай бараа үйлчилгээг хэн худалдан авч байна вэ? Тэд хаана амьдарч байгаа, цалин орлогын байдал нь ямар болох? Б. Манай бараа, үйлчилгээний зах зээл өргөжиж байна уу?, хорогдож байна уу?, Бид хараахан нэвтэрч амжаагүй шинэ зах зээл байна уу? В. Манай барааны хуваарилалтын суваг өөрчлөгдөж байна уу? Маркетингийн шинэ байгууллага/зах зээл судлалын тасаг г.м / үүсэн хөгжих төлөв байна уу? II. Шийдвэрлэх асуудлууд А. Бүтээгдэхүүн 1. Бараа, үйлчилгээний ямар дизайн, брэнд амэилт олох бололцоотой байна? 2. Сав баглаа, боодол нь ямар байвал зохимжтой болох? Б. Үнэ 1. Бүтээгдэхүүндээ ямар үнэ тогтоох нь зохимжтой? 2. Үйлдвэрлэлийн зардлаа бууруулсан үед үнээ бууруулах нь дээр үү? Эсвэл илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь дээр үү? В. Байршил. 1. Манай бүтээгдэхүүнийг хэн, хаана худалдан борлуулах нь зохистой? 2. Барааны борлуулалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд худалдаачдыг хэрхэн урамшуулах ? Г.Идэвхижүүлэлт. 1. Идэвхижүүлэлтэнд ямар хэмжээний зардал гаргах вэ? 2. Мэдээллийн ямар хэрэгслийг ашиглан идэвхижүүлэлт хийх вэ? III.Хяналт А. Манай зах зээлийн нийт хэмжээ ямар вэ? Бүс нутаг, хэрэглэгчийн төрөл бүрээр зах зээлийн хэмжээ хир вэ? Б. Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнээр хангагдсан уу? Үйлчилгээний чанар хир байна? В. Манай компанийн талаархи хэрэглэгчдийн үнэлгээ ямар байна вэ? Бизнесийн бусад байгууллагуудтай харьцуулахад манай нэр хүнд ямар байна вэ? www.zaluu.comwww.zaluu.com
  • 7. 7 ---------------------------------------------------------------------------------------------------- Маркетингийн үр ашигтай стратеги боловсруулж хэрэгжүүлэх тулгуур нь маркетингийн судалгаа мөн. Хэрэглэгчдийн оюун бодолд бүтээгдэхүүнийг хоногшуулах, тухайлсан брэндийн бараа, үйлчилгээний үнэ, идэвхижүүлэлт, хуваарилалтын талаар шийдвэр гаргахад тал талаас нь нарийн нягт бодож төлөвлөн гүйцэтгэсэн маркетингийн судалгаа нэн чухал учир холбогдолтой юм. Маркетингийн судалгаа хийснээр: 1. Маркетингийн хольцын зохистой хослолыг хэрэглэн зах зээлд амжилт олох нөхцөл бүрдэнэ. Маркетингийн хослол гэдэг нь бүтээгдэхүүн/ product/, үнэ /price/, байршуулалт буюу борлуулалтын суваг/place/, идэвхижүүлэлт / promotion/ гэсэн 4P-ийн тухай ярьж буй хэрэг л дээ. Хэрэглэгчид харангуутаа л худалдан авах дур сонирхол төрөхүйц сайхан өнгө үзэмж амт чанартай бараа үйлдвэрлээд боломжийн үнэ тогтоон оновчтой сувгаар аятайхан сурталчилж, худалдаалах ухааныг маркетингийн судалгаагаар л олж авна. Маркетингийн хослолын дооз найрлагыг нь хэрхэн тааруулах вэ гэдгийг судалгаагаар л мэдэх ганцхан боломжтой. 2. Хэрэглэгчийн гачигдал, хэрэгцээний торгон мэдрэмжтэй байя гэвэл та судалгаа хийж сурагтун. Хүмүүс, байгууллага чухам юу хүсээд байна вэ? гэдэг нь тэр бүрий илрээд байдаггүй бөгөөд гагцхүү үлэмж гярхай байхын зэрэгцээ урьдаас бодож боловсруулсан арга зүйн дагуу хийсэн судалгаагаар түүнийг илрүүлдэг. Ялангуяа байгууллагын эрэлт хэрэгцээг мэднэ гэдэг зах зээлийн том боломжийг олж харна гэсэн үг л дээ. 3. Компани нэгжийн хүрээлэн буй дотоод, гадаад орчны өөрчлөлтийн талаарх үнэн зөв бодитой мэдээг судалгааны явцад л олж авч чадна. Зах зээлийн тухайн нөхцөлөөс ямар алба, ямар хүн ажиллуулах шаардлагатай байгааг олж харан микро буюу бага орчин гэж нэрлэгдэх дотоод хэлтэс, тасгууд түүнчлэн түншлэх найз нөхөд, хэрэглэгчдээ сонгон олж, ажил, үйлчилгээ, дүр төрхөөрөө хэн бүхэн таалагдан нэр хүндээ өргөжүүлэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаар макро буюу том орчны www.zaluu.comwww.zaluu.com
  • 8. 8 талаарх мэдээлэл, тухайлбал үйлчилж буй хүн амын нас, хүйс, ажил мэргэжил, гэр бүлийн бүтцийн өөрчлөлт, эдийн засаг, улс төр, техник технологи, соѐлын орчны өөрчлөлтийн талаарх нарийн тодорхой мэдээллийг хэн түргэн олж үйл ажиллагаагаа түүнд зохицуулж чаднав, тэр өрсөлдөөнд ялж, байр сууриа бэхжүүлж чадах нь хэнд ч ойлгомжтой. 4. Маркетингийн судалгааны өөр нэг бодитой үр дүн бол байгууллага, аж ахуйн нэгж хөгжлийнхөө үндсэн чиглэл, урт ба дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулах бодит үндэслэлийг олж авдагт оршино. Түүгээр барахгүй тулгарч буй эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн боломжтой ойр дөт арга замыг олох, дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөгөө үр ашигтайгаар хянах боломж ч судалгаа хийх явцад бүрддэг байна. 5. Судалгаа, тэр дотроо маркетингийн судалгаанд үндэслээгүй төлөвлөгөө бол сүйрч нурах тавилантай. Учир нь, аливаа зүйлийг төлөвлөн хэрэгжүүлнэ гэдэг бол аль нэгний (улс орон, байгууллага, иргэдийн) ямар нэг гачигдал хэрэгцээг хангахад чиглэгдсэн байна. Иймээс тэрхүү гачигдал хэрэгцээ хэрхэн хангагдсан байна, түүнд ямар өөрчлөлт хувирал гарч байгаа болон гаргах боломжтой гэдгийг маркетингийн судалгаагаар ирүүлж төлөвлөөгүй цагт хоосон таамаглалаас цааш хэтэрч хэзээ ч чадахгүй. Бас тулгарч буй асуудалд маркетингийн ухааны үүднээс хариулт өгнө гэдэг бол ажилтныхаа, түншийнхээ эрэлт шаардлагыг соргогоор мэдэрч байх “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж Монгол ардын зүйр үгэнд онож хэлсэнчлэн “Дотроо бодолтой, дороо суурьтай” хандана гэсэн үг. Энэ үнэнийг ухаараагүйгээс болж манай пүүс компаниуд хичнээн их алдаж байна вэ? Манай зарим хүмүүс өөрсдийн явцуу эрх ашгийн үүднээс өнөөдөр уран гоѐ үг уралдуулан байж хэн нэгнээс өөрт хэрэгцээтэй зүйлээ салгаж л байвал хамаг хэрэг бүтэж байна гэж үздэг. Гэтэл түншийнхээ итгэлийг алдана гэдэг бол тойруу замаар өөрийгөө боймлох гогцоо бэлдэж байна гэдгээ ойлгох учиртай юм. 5. Судалгаа хийснээр маркетингийн шинэ шинэ боломжуудыг нээн илрүүлж, өөрөө дээшлэн, хөгжих, өрсөлдөгчөө ялан дийлэх агуу их хүчийг хуримтлуулах болно. Туйлын олон янзын маркетингийн боломжууд бий. Тухайлбал, цоо шинэ зах зээл (барааг чинь байнга худалдан авч чадах шинэ хэрэглэгчийг эрүүлэх, шинэ бараа үйлчилгээ бий болгох, гоѐмсог үзэмжтэй баглаа боодол бүтээх, борлуулах, шинэ суваг нээх) гэх мэт. www.zaluu.comwww.zaluu.com
  • 9. 9 Эдгээр боломжууд нүдэнд ил харагдаж, гарт баригдахгүй бөгөөд гагцхүү шинжлэх ухааны зохих арга зүйн дагуу хийх маркетингийн судалгаагаар л илрүүлж болдог юм. Бусдаасаа үлэмж илүү орлого оруулах хэрэглэгчдийн хүрээг чухамхүү маркетингийн судалгаагаагаар олж илрүүлнэ. Ихэнхи бүтээгдэхүүн, үйлчилгээний тухайд 80/20-ын дүрэм үйлчилж байдаг хэмээн маркетингийн ухаанд сургадаг. Энэ нь нийт хэрэглэгчдийн 20 хувь нь л ашгийн 80 хувийг оруулдаг гэсэн үг бөгөөд энэхүү хэсгийг олж тодорхойлж чадвал маркетингийн судлаачдын үүрэг биелнэ. 6. Хэрэглэгчдийн худалдан авах бүтцийг шинжлэхэд маркетингийн судалгаа ихээхэн үүрэгтэй. Тухайлбал, судлаад үзэхэд аль нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ ашиггүй байж болно. Гэтэл үндсэн хэрэглэгчдийг нь хадгалж үлдэхэд хэрэгтэй байж болно. Түүнчлэн хэрэглэгчдийн санаа бодол цаг мөч дутам байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд уг өөрчлөлтийг тандан бүтээгдэхүүнийхээ хийц дизайн, нэмэгдэл үйлчилгээнийхээ шинж төлөвийг мэдэх нь компанид амжилт авчрах чухал хүчин зүйл мөн. Бизнес дөнгөж эхлэн эрхэлж буй хүмүүс би чухам ямар гол шийдвэр гаргах вэ? Энэ шийдвэрийг гаргахад ямар ямар мэдээллүүд шаардагдах вэ? Тэдгээр мэдээллийг хаанаас яаж олж цуглуулах вэ? гэдгээ шийдэх нь нилээд ярвигтай асуудал юм. Харин маркетингийн судалгааны арга зүйг мэдэж байгаа бол эдгээр асуудлуудад хялбархан хариулт өгчихөж чадах бөгөөд тэгснээрээ таны бизнесийн үйлс амжилттай эхлэх болно. Компани аж ахуйн нэгжүүд мэргэжилтнүүдээрээ судалгаа хийлгэх, түүнчлэн маркетингийн судалгааны бие даасан байгууллагууд судалгааг захиалга, гэрээгээр гүйцэтгэх аль ч хэлбэрийг ашиглахдаа зах зээлийн орнуудын олон арван жилийн практик туршлагаар батлагдаж нотлогдсон судалгааны дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй юм. Тэрхүү дараалыг шатлан илэрхийлбэл дараах байдалтай байна.  1-р үе шат. Судлах асуудлыг тодорхойлох  2-р үе шат. Судалгааны дизайн (төлөвлөгөө) боловсруулах  3-р үе шат. Мэдээлэл цуглуулахад бэлтгэх. Энэ нь дотроо:  -Мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох  - Мэдээлэл цуглуулах форматаа/хэлбэрээ / сонгох www.zaluu.comwww.zaluu.com
  • 10. 10  - Түүврийн дизайн боловсруулах  -Асуулгын дизайн гаргах гэсэн бүрдэл хэсгүүдтэй  4-р үе шат. Судалгаагаа хийх  - Асуулга авагчдыг зааварлаж бэлтгэх  - Судалгаа явуулах цагийн хуваарийг гаргаж  судалгааг хийх  5-р үе шат. Мэдээллийг боловсруулах  - Хяналт хийх  - Кодлох  6-р үе шат. Хүснэгтлэх ба шинжилгээ хийх  7-р үе шат. Судалгааны тайлан бичих Эндээс үзвэл маркетингийн судалгаа бол нэг нь нөгөөгөөсөө урган гарсан нарийн төвөгтэй дэс дараат үйл явц бөгөөд судлах зүйл, түүний шинж төлөв, удирдлагад тулгарсан шийдвэрлэх асуудлын байдлаас хамааран эдгээр дарааллыг хэрхэн хэрэгжүүлэх, судалгааг яаж төгсгөх арга хэлбэрийг шийддэг байна. Магадгүй зарим асуудлыг судлахад хэд хэдэн үе шатыг дараалуулсан байдлаар биш зэрэг зэрэг хийж гүйцэтгэх тохиолдол ч байж болно. Энэ нь судлаачийн мэдлэг туршлага, хувийн авъяас чадвар, овсгооноос олон талаар хамаарна. Маркетингийн судалгааны эрэмбэ дараатай үйл явцыг урьдаас бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу байнга хэрэгжүүлээд ирэхээр маркетингийн мэдээллийн тогтолцоо бүрэлдэн бий болдог юм. Ингэхлээр маркетингийн мэдээллийн тогтолцоо гэдэг бол маркетингийн шийдвэр гаргах зорилгоор мэдээллийг байнга, төлөвлөгөөтэйгээр цуглуулах, шинжлэх ба толилуулах арга, ажиллагааны сүлжээ юм. 1.2. Маркетингийн судалгааны орчин ба зохион байгуулалт: Зах зээл хөгжсөн орнууд маркетингийн судалгааны орчинд хөгжиж нийгмийн амьдрал бүхэлдээ маркетингийн судалгаанд тулгуурлаж байна гэж үзэж болно. Маркетингийн судалгааны орчины гол цөм нь судалгаа хийдэг байгууллага, хүмүүс юм. Тэдгээрийг дотор нь судалгааны гадаад ба дотоод цөм гэж хуваадаг . www.zaluu.comwww.zaluu.com
  • 11. 11 Судалгааны дотоод цөмд компанийн удирдлагын бүтцэд багтаж байдаг маркетингийн менежер, судлаачид, судалгаа, мэдээллийн хэлтэс, тасаг хамаарагдана.Маркетингийн судалгааны хэлтэс хир том байх нь компанийн хэмжээ , биелүүлж буй үүрэг зорилгоос хамаарна.Энэ хэлтсийн гол үүрэг нь компанийн зах зээлийн орчины байдал, хөгжлийн хандлага, чиглэлийг тогтооход оршдог байна. Маркетингийн судалгааны төсөвөө боловсруулж компанийн маркетингийн менежерт хянуулан ажилладаг. Жижиг компанийн тухайд маркетингийн судлаачид маркетингийн албандаа харъяалагдах бөгөөд харин судалгаа хийх үүрэг зорилго нь тодорхой байх ѐстой. Маркетингийн менежер, судлаачид компанийнхаа судалгаа, хөгжлийн алба болон менежментийн мэдээллийн албадтай өдөр дутмын уялдаа холбоотой ажилладаг байна. Судалгааны гадаад цөмд маркетингийн судалгаа хийлгэхээр хөлсөлж авсан гаднын байгууллага, хүмүүс хамаарагдах бөгөөд судалгааны дотоод цөмтэй нягт хамтран ажилласнаар энэ үүргээ бүрэн биелүүлэх бололцоотой байдаг. Компанийн маркетингийн судалгааны гадаад цөмд хамаарах үйлчилгээ нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэж байна. Үүнд: 1. Төрөлжсөн судалгаа 2. Стандартчилагдсан судалгаа 3. Хэрэглэгч бүрээр хийх судалгаа Эдгээр гурван үндсэн үйлчилгээнээс гадна сурталчилгааны агентлагууд хамаарагдаж байна. Төрөлжсөн судалгааны байгууллагууд урьдаас тогтсон арга зүйн дагуу байнгын судалгаа явуулж гаргаж авсан үр дүнгээ хэрэгцээт компани, аж ахуйн нэгжүүдэд худалдаалдаг. Олон жил маркетингийн судалгаа хийж мэргэшсэн байдаг учраас тухайн орны томоохон гэсэн компаниуд ийм байгууллагаар үйлчлүүлэх нь түгээмэл байдаг. Төрөлжсөн судалгааны эх сурвалжууд нь өдөр дутмын суурин судалгаа, аудитын үйлчилгээ ба сканнерт суурилсан мэдээллийн үйлчилгээ юм. Өдөр дутмын суурин судалгаа нь тодорхой цаг хугацаанд өвөрмөц мэдээллийг байнга цуглуулахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа өрх гэрүүдээс бүрдэл болдог. Хувцас хунар, удаан эдэлгээтэй бараа зэргийн худалдаа, хэрэглээг судлахад энэ төрлийн судалгаа тохиромжтой байдаг. www.zaluu.comwww.zaluu.com
  • 12. 12 Стандартын судалгааны байгууллагууд судалгааны нэг ижил дизайнаар янз бүрийн түншүүддээ үйлчилдэг. Хэрэглэгч бүрээр хийх судалгааг маркетингийн судалгааны бүхий л байгууллагууд хийх бөгөөд хэрэглэгчийн захиалгын дагуу тухай бүр нь судалгаа хийж үр дүнг гарган компанийн шийдвэр гаргах үндэс болгоно. Сурталчилгааны агентлагууд бол маркетингийн менежер болон судлаачдын байнга харьцаж байдаг гадаад орчины нэгж юм. Тухайлсан бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа нь түүний талаар хийх сурталчилгааны ажлын гол агуулгыг тодорхойлно. Судалгааны гадаад ба дотоод цөмөөс гадна орон нутагт маркетингийн судалгаа хийдэг нэгж хэсгүүд маркетингийн судалгааны орчныг бүрдүүлдэг. Тэдгээр нэгж хэсгүүдийг дотор нь орон нутгийн үйлчилгээ , судалгааны суурин нэгжүүд ба бие даасан зөвлөхүүд гэж ангилна. Орон нутгийн үйлчилгээ нь судалгааны мэдээлэл боловсруулах чиглэлээр мэргэшсэн орон нутгийн жижиг компани нэгжүүдийг хамаарна. АНУ зэрэг оронд ийм нэгжүүд улс орон даяар тархсан байдаг. Монгол шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй улс оронд орон нутгийн зах зээлийн төлөв байдал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтын байдлыг судалдаг ийм нэгжүүд зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Судалгааны нэгж нь гол төлөв нэг өмчлөгчтэй байх бөгөөд судалгааны хэрэгцээнээс хамааруулан сурвалжлага хийх хүмүүсийг хөлслөн авч ажиллуулдаг байна. Үүний хамт тэднийг судалгаа явуулах арга барилд суралцуулан залж чиглүүлэх үүргийг судалгааны нэгжийн захирал гүйцэтгэнэ. Малчин өрх айл, мал аж ахуйн хоршоолол зергийг түшиглэн ийм хэлбэрийн судалгааны нэгж бий болгон орон нутгийн зах зээлийг тандах өргөн боломж манай оронд бий. Ийм нэгжийг бий болгосон тохиолдолд хот суурин газрын судалгааны байгууллагууд утсан болон интернет холбоогоор дамжуулан улс орныг хамарсан томоохон маркетингийн судалгаа хийх боломж нээгдэх болно. Судалгааны нэгжүүд буюу байр зах зээлийн орнуудын маркетингийн судалгаанд нэгэн өвөрмөц байр суурийг эзэлдэг юм. Тэдгээр нь цуглуулсан мэдээллийг кодлох, боловсруулах улмаар дискэнд бичиж шаардагдах байгууллагуудад илгээх үүрэг гүйцэтгэнэ. Мэдээллийг боловсруулах программ, арга зүйн материал бүхий номын сантай байх нь олонтай. Томоохон компанийн маркетингийн албад орон нутагт ийм судалгааны www.zaluu.comwww.zaluu.com
  • 13. 13 байртай болж бизнесээ өргөжүүлэх шинэ боломжийг илрүүлэх талаар эрэл хайгуул хийх хэрэгтэй байгаа юм. Бие даасан судлаачид маркетингийн судалгааны орчны чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болдог . Ийм хүмүүс маркетингийн судалгаагаар мэргэшиж өвөрмөц чадварыг эзэмшсэн байна. Компаниуд болон маркетингийн судалгааны байгууллагууд тусгай судалгааны төслүүдийг гүйцэтгүүлэх талаар мэргэшсэн судлаачидтай гэрээ байгуулж ажиллана. Их дээд сургуулийн судлаач эрдэмтэд чухал хүч нь болдог. Манай оронд маркетингийн судлаачид бэлтгэгдэж эхэлсэн боловч бие даасан мэргэшсэн судлаачийн зиндаанд ажиллах судлаачидтай болох талаар илүү анхаарч ажиллах шаардлагатай болоод байна. Судалгааны дотоод цөмийг бүрдүүлж байдаг маркетингийн судалгааны албадыг зохион байгуулахдаа дараах гурван үндсэн шинжийн аль нэгийг гол болгон баримтлана. Үүнд: 1. Хэрэглээний хүрээгээр, тухайлбал, бүтээгдэхүүн болон брэндийн төрөл, зах зээлийн сегмент ба газар зүйн байршлаар 2. Хэрэгжүүлж буй маркетингийн үүргээр, тухайлбал, борлуулалтын шинжилгээ, зар сурталчилгааны судалгаа , бүтээгдэхүүний төлөвлөлт зэрэг 3. Судалгаанд хэрэглэж буй арга хэрэгслээр , тухайлбал, математик статистикийн шинжилгээ, орон нутгийн сурвалжлага ба асуулгын дизайн гэх мэт. Том компанийн маркетингийн судалгааны албадыг бүрдүүлэхдээ эдгээр шинжүүдийг хослуулан зохион байгуулах нь бий. Маркетер ба маркетингийн судалгааны чиглэлүүд Менежер буюу маркетер хүн шийдвэрээ хир зэрэг үндэслэлтэй боловсруулах нь маркетингийн судалгааны чанараас шууд шалтгаалдаг юм. 1994 оны 4,5 –р сард манай нилээд нэртэй 20 компаний захирал, эзэд, менежерүүдээс авсан судалгааны дүнгээс үзэхэд тэдний 80 гаруй хувь нь шийдвэрээ зөвхөн хувийн туршлага, таамаглалд тулгуурлан гаргадаг болох нь харагдаж байлаа. Энэ бол маркетингийн судалгаа хийж сураагүй, түүний үр дүнг ашиглах асуудал бүрэн орхигдсон байсан хэрэг. Харин 10 жилийн дараа буюу 2004 оны намар дахин ийм судалгааг давтан хийж үзэхэд тэдний 80 хувь нь шийдвэр гаргахдаа маркетингийн www.zaluu.comwww.zaluu.com
  • 14. 14 судалгааны үр дүн, зах зээлийн мэдээллийг хамгийн түрүүнд харгалзан үздэг гэсэн хариулт өгсөн байсан. Ингэхлээр монголчууд зах зээлд ухаалаг алхдаг болж байна гэсэн үг л дээ. Монгол хүнд нэг үеэ бодвол менежер гэдэг үг удирдах арга ухааны нарийн мэргэжилтэн гэдэг утгаар илүү ойлгомжтой болжээ. Харин түүнтэй эн тэнцүүгээр ойлгож амьдралд хэрэгжүүлбэл зохилтой маркетерийн тухай 1994 онд хэвлүүлсэн “ Маркетингийн судалгааны арга зүй” товхимолдоо зохиогч дэлгэрэнгүй тайлбарлан бичиж байлаа . Тэр үеийг бодвол бизнесийнхэний зах зээлийг ойлгох ойлголт илүү гүнзгийрч ялангуяа сүүлийн 3-4 жилд маркетер гэж хэн болохыг мэдэрч эхэлж байх шиг байна. Монголын Маркетингийн Холбоо 2004 оноос эхлэн “ Зах зээлд тэргүүлэгч байгууллага”, “Шилдэг маркетингтай байгууллага”-уудыг шалгаруулахын зэрэгцээ ажлын үзүүлэлтээр нь оны “ Шилдэг маркетерууд”-ыг шалгаруулж эхэлсэн билээ. Өнөөгийн байдлаар 3 удаагийн ийм шалгаруулалтыг хийж маркетингийн ухааныг бизнесийн хөгжлийнхөө суурь асуудал болгосон олон байгууллага, хүмүүс тодроод байгаа нь томоохон дэвшил гэж үзэх үндэстэй. Маркетерийн агуулгыг маркетингийн нэг түгээмэл тодорхойлолттой уялдуулан тайлбарлавал илүү ойлгомжтой бизээ. Таашаал сонирхолд нь нийцсэн бүтэээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, зах зээлд эзлэх байр сууриа олоход чиглэгдсэн хүмүүсийн идэвхтэй үйл ажиллагааг маркетинг хэмээн практик талаас нь ойлгож болох бөгөөд хэрэв аль нэг тал нь нөгөө талтайгаа солилцоо хийхийг идэвхийлэн оролдож байгаа бол маркетер, хоѐр дахь тал нь боломжит түнш болно. Тодруулж хэлбэл, өөр бусад хэн нэгнээс ямар нэгэн үнэт чанарыг солилцож авахад бэлэн бөгөөд тийм нөөц боломжийг эрж хайж байгаа хэн нэгэн бол маркетер юм. Маркетер түншээсээ ямар нэгэн зүйлийг худалдах буюу худалдан авах тухай хариулт авахыг хүсэж байдаг. Энэ утгаараа маркетер нэг тохиолдолд худалдагч, нөгөө тохиолдолд худалдан авагч байж болно. Зах зээл хөгжсөн орнуудад маркетерийг маркетингийн ухааны мэргэжилтэн гэдэг утгаар ойлгох нь илүү түгээмэл байна. Пүүс компаниас хэрэглэгч ба түншүүдтэйгээ байнгын бөгөөд найдвартай хэлхээ холбоо тогтоож түнийгээ хадгалан өргөжүүлэхэд маркетингийн зорилго оршдог. Оролцогч талууд бие биедээ бүрэн итгэж амласан амлалтаа биелүүлж харилцан ашигтай ажиллаж байвал маркетингийн зарчимаар ажиллаж чадаж байна гэж дүгнэх үндэстэй. Энэ нөхцөл боломжийг хангагч, www.zaluu.comwww.zaluu.com
  • 15. 15 хэрэгжүүлэгч нь маркетер байдаг. Иймээс маркетер байхын тулд маркетингийн үзэл баримтлал, арга ухаан, авъяас чадварыг бүрэн утгаар нь ойлгож эзэмшсэн байх шаардлагатай. Маркетерийг тодорхой нэгэн пүүс компанид борлуулалтын менежер, маркетинг судлаач, бүтээгдхүүний менежер, маркетингийн менежер зэрэг албан тушаалд ажиллуулдаг байна. Тэр ч байтугай бүх салбар, ялангуяа үйлчилгээний салбарт орон тооны бус маркетерийг өргөнөөр ажиллуулах боллоо. Үндсэн ажлаа техникийн өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ компанийг хэрэглэгчид ба түншүүдтэй холбоход томоохон үүрэг гүйцэтгэдэг орон тооны бус маркетерийг ажиллуулаагүй газрын маркетинг хэзээ ч үр ашигтай байж чадахгүй гэж “Үйлчилгээний менежмент ба маркетинг” –ийг үндэслэгч Шведийн профессор Кристиан Кронроос бичиж байна. Бизнес хэрэглэгчдийн үндсэн хэсэг нь маркетингийн мэдлэг чадвараар хомс, энэ чиглэлийн үндэсний мэргэжилтнүүд дөнгөж бэлтгэгдэж эхлээд байгаа өнөөгийн нөхцөлд их, дээд сургууль, коллежийн багш нар бусад байгууллагад ажиллаж буй маркетингийн мэргэжилтнүүдийг орон тооны бус маркетераар ажиллуулж, зах зээлд ажиллах чадавхиа нэмэгдүүлэх бодит боломж байгааг манай аж ахуй эрхлэгчид , компанийн эзэд олж харж ухаалгаар ашиглах хэрэгтэй боллоо. Шинэ 21-р зуунд амьдралын хар ухаанаар зах зээлд хөлөө олж ажиллана гэвэл туйлын хэцүү. Гагцхүү маркетинг, түүнийг хэрэгжүүлэгч маркетерийн ур чадварыг эзэмшиж байж зорилгодоо хүрэх бололцоотой. Маркетерийн үйл ажиллагаа энгийн наймаачныхаас үлэмж өргөн юм. Наймаачин гагцхүү борлуулалтаа өсгөж байж ашиг олохыг хичээдэг бол маркетер алсын хараатай байж хэрэглэгчдийнхээ эрэлтийг ханган таашаалд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж байж орлого, ашиг олох, олон хувилбаруудыг зэрэгцүүлж, оновчтойг нь сонгон авдаг. Тийм тулгуур үндсийг маркетингийн судалгаа олгодог юм. Маркетингийн судалгааны арга барилд гүнзгийрэн мэргэшсэн судлаач энэ ажлыг гүйцэтгэвэл илүү үр дүнтэй байдаг. Маркетингийн судалгааны үндсэн чиглэлүүдийг мэдэх нь нэн чухал байна. Маркетингийн судалгааны үндсэн чиглэлүүд: www.zaluu.comwww.zaluu.com
  • 16. 16 Зах зээл ба борлуулалтын судалгаа - зах зээлийн багтаамжийн үнэлгээ - зах зээлийн хэсгийн үнэлгээ - зах зээлийн хөгжлийн хандлага - борлуулалтын прогноз - зах зээлийн чадавхийн үнэлгээ - хэрэглэгчдийн хүсэл хандлага - өрсөлдөгчийн зах зээл Бүтээгдэхүүний судалгаа - шинэ бүтээгдхүүний санаа олох - бүтээгдхүүний концепци бий болгох - бүтээгдхүүнийг турших - туршиж буй бүтээгдхүүний маркетингийг зохион байгуулах - баглаа боодлын янз бүрийн төрлийг судалж турших Үнийн судалгаа - үнэ ба эрэлтийн хамаарлын судалгаа - амьдралын мөчлөгийн янз бүрийн шатууд дахь үнийн бодлогын прогноз Бүтээгдхүүний идэвхжүүлэлтийн судалгаа - зарлал сурталчилгааны үр ашиг - мэдээллийн хэрэгслүүдийн үр ашиг - сурталчилгааны янз бүрийн хувилбаруудыг турших - идэвхжүүлэлтийн хэрэгсэл, аргуудыг харьцуулан шинэчлэх - бүтээгдхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй явц: - агуулахын байршил - жижиглэн худалдаалах цэгүүдийн байршил - үйлчилгээний албадын байршил Маркетингийн орчны судалгаа - маркетингийн бага орчны үнэлгээ - их орчны хүчин зүйлсийн нөлөөлөл www.zaluu.comwww.zaluu.com
  • 17. 17 Өрсөлдөгчийн судалгаа - Өрсөлдөгчдийн зорилго, хүчтэй ба сул талын судалгаа - Өрсөлдөгчдийн хариу үйлдлийн бүтцийн үнэлгээ - Өрсөлдөгчдийн санхүүгийн хүчин чадлын ба технологийн түвшингийн үнэлгээ - удирдлага зохион байгуулалтын түвшний үнэлгээ - өрсөлдөгчийн нэр хүнд ба аргаа өөрчлөх чадварын үнэлгээ - нөөц ба шинжлэх ухааны чадавхийн үнэлгээ Эдгээр нь маркетингийн судалгаа хийж болох гол чиглэлүүд гэдгийг давтан тэмдэглэе. Чухам ямар асуудлаар судалгаа хийж амжилтанд хүрэх вэ? гэдгийг тухайн компанийн зорилго, зорилт, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлдог. Энэ тухай дараагийн бүлэгт дэлгэрүүлэн өгүүлэх болно. Дээрх чиглэлүүдээс хараад маркетингийн судалгаа зах зээлийн судалгааны илүү өргөн хүрээтэй ойлголт гэдэг нь тодорхой байна. Гэхдээ зах зээлийн судалгаа түүний цөм хэсгийг бүрдүүлж байгааг харж болно. Нэгэнт үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдхүүнийг биш, зах зээл, хэрэглэгчдийн шаардлагыг иш үндэс болгох нь маркетингийн судалгааны гол агуулга болж, үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагааны үр ашгийг тодорхойлно. Зах зээлийг хэсэгчлэх, хэрэглэгчдийг хайж олох, нэвтэрч болох сиймхийг олж харах нь зах зээлийн судалгааны бодит алхмууд юм. Судалгаа хийж байх үед харгалзах нэг чухал үндэслэл бол маркетингийн үзүүлэлтүүдийг тухайн үеийн төлөв байдлыг тодруулаад зогсохгүй цаашдын чиглэл хандлагыг нь олж харан компанийн зорилго ба стратегийг тодорхойлоход ашиглах явдал юм. Өөр нэг үндэслэл нь судалгааг компани өөрөө бие даан явуулах уу?, судалгааны төрөлжсөн байгууллагаар гүйцэтгүүлэх үү? гэдгээ шийдэхэд оршино. Хэдийгээр манай оронд маркетингийн судалгааны төрөлжсөн байгууллагууд үүсэн хөгжих эхний шатандаа яваа боловч цаашид олон улсын болон үндэсний шинжтэй судалгааны томоохон байгууллагууд бий болох нь гарцаагүй зүйл билээ. Иймээс судалгааг аж ахуйн нэгж өөрөө хийх үү, бусдаар гүйцэтгүүлэх үү? гэдгээ шийдэх нь ирээдүйд ч үлэмж ач холбогдолтой асуудал билээ. Энэ www.zaluu.comwww.zaluu.com
  • 18. 18 хоѐр хувилбараас сонголт хийхэд тодорхой хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ. Үүнд: 1. Судалгааны өртөг зардал. Өөрөө гүйцэтгэх нь өртөг хэмнэх талтай боловч хөнгөн гоомой судалгаа хийхээс болгоомжлох нь зүйтэй. 2. Зохих туршлага, мэдлэг чадвар бүхий мэргэжлийн хүмүүс. Маркетингийн мэргэжилтнийг Монгол улсын их сургуулиар бэлтгэж эхлээд байна. Бусад дээд сургууль коллежед дан ганц маркетингийн чиглэлээр биш ч гэсэн менежмент, бизнесийн чиглэлээр маркетингийн судалгааны зохих дадлага чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх эхлэл тавигдаж байна. Маркетингийн судалгааны нарийн төвөгтэй аргуудыг хэрэглэх, гаргаж авсан үр дүнг шуурхай боловсруулах мэргэжлийн боловсон хүчинтэй болох нь манай байгууллага аж ахуйн нэгжүүдийн хувьд ажил хэргээ урагшлуулах чухал хөшүүрэг мөн. 3. Бүтээгдхүүний техникийн онцлогийн талаархи гүнзгий мэдлэг. Энэ талаар компанийн мэргэжилтнүүд илүү мэдлэгтэй байх бөгөөд өөр байгууллагын хүмүүст бүтээгдхүүний шинж байдлын тухай мэдлэг эзэмшүүлнэ гэдэг бэрхшээлтэй юм. Дашрамд дурдахад маркетингийн салбар 1991 оноос жил бүр 20 гаруй оюутныг бараа-зах зээл судлалын чиглэлээр мэргэшүүлэн төгсгөснөөр нэг талаас бараа бүтээгдхүүний, нөгөө талаас эдийн засаг маркетингийн мэдлэгийг хослуулсан мэргэжилтэн болж, компани, аж ахуйн нэгжүүдэд үр өгөөжтэй ажиллах болсон юм. 4. Тусгай төхөөрөмжүүд. Энд компютер ба түүнд зориулсан тусгай хөтөлбөрүүд, шалгах төхөөрмжүүд хамаарагдана. Маркетингийн судалгааны төрөлжсөн байгууллагаууд энэ талаар үлэмж давуу талтай байдаг. 5. Өөрөө судалгаа хийх үед нууцаа найдвартай хадгалдагаараа давуутай байна. Энэ бүх хүчин зүйлүүдийг сайтар харгалзсаны үндсэн дээр шаардагдах судалгааг хэн гүйцэтгэхээ тогтооно. Гэхдээ судалгааны туршлагатай байгууллага олноор байгуулагдаж хөгжиж амжаагүй өнөөгийн нөхцөлд зах зээлийн зайлшгүй мэдээллээ сурвалжлан олж цуглуулах аргад суралцах явдал бүхнээс үнэ цэнэтэй юм. Зах зээл хөгжсөн орнуудад үйлдвэрлэл, хэрэглэгчдэд барааг хүргэх ба бүтээгдхүүний ашиглалтыг зохицуулж байдаг хэдэн арван мянган хууль, стандартууд, нормативууд үйлчилж байдгийн улмаас манайх шиг зах зээлийн www.zaluu.comwww.zaluu.com
  • 19. 19 туршлагагүй орон гадаад зах зээлд гарахад гадаад орны мэргэжлийн байгууллагын туслалцааг ашиглах нь зарим тохиолдолд зөв байж болно. Ялангуяа экспортлогч зах зээлийн судалгааны ямар ч туршлагагүй буюу судалгаа хийх хангалттай хэмжээний нөөцгүй, хэл, соѐл, ѐс заншлыг нь мэдэхгүйгээс үүсэх саад бэрхшээлийг давах зорилгоор мэргэжлийн байгууллагад захиалга өгч судалгаа хийлгэнэ. Эцэст нь компанийн захирал, эздэд хандаж хэлэхэд хэрэв танай компани сайн маркетертай болсон, та өөрөө маркетингийн үзэл баримтлал, судалгааны зохих мэдлэг чадвартай бол дотоодын ч гадаадын ч зах зээлд итгэлтэй ажиллах хүчирхэг арга хэрэгслийг эзэмшлээ гэсэн үг юм. Жижиг аж ахуй хурц ширүүн өрсөлдөөний нөхцөлд оршин тогтнох бодит дүн нь мөн л ул үндэстэй хийсэн судалгааны үр дүнг ашиглахад оршино. Маркетингийн судалгаагаар мэргэшсэн мэргэжилтнийг компаниуд ямар албан тушаалд ажиллуулдаг вэ? гэдэг бол нэг сонирхолтой асуудал юм. Шинэ судлаачийг хэрэглэгчийн дунд сурвалжлага явуулдаг туслах ажилтан, тодорхой бүтээгдэхүүн болон брэндийн судлаач зэрэг анхан шатны албан тушаалаас эхлэн ажиллуулж ажилд нь дадлагажуулснаар ахлах шинжээч, маркетингийн судалгааны мэргэжилтэн, судалгааны менежер, улмаар судалгааны албаны захирал, компанийн судалгаа эрхэлсэн дэд захирал болтол дэвшүүлэн ажиллуулдаг практик зах зээл хөгжсөн орнуудад жишиг болон тогтсон байна. Маркетингийн судлаачид мэргэжлийн мэдлэгээс гадна харилцааны соѐл, ес зүйг сайтар эзэмшсэн , гадаад хэлний болон компьютерийн өндөр мэдлэгтэй байхыг шаардана. Олон улсын маркетингийн судалгаа. Даяаршлын нөлөөгөөр улс орнуудын зах зээл өөр хоорондоо улам бүр харилцан хамааралтай болж дотоодын төдийгүй гадаад зах зээл, маркетингийн орчныг судлах явдал улам бүр чухал болж байна. Үүний улмаас олон улсйн маркетингийн судалгаа бие даан хөгжих боллоо.Компаниуд гадаад зах зээлд нэвтрэн ажиллах туршлага хуримтлуулахын хирээр олон улсын маркетингийн судалгаа хийх хүрээ нь өргөжиа байдаг. Олон улсын маркетингийн судалгаагаар гаргаж авах мэдээлэл хэд хэдэн үе шаттай байна. Үүнд: I шат. Олон улсын зах зээлд нэвтрэх мэдээлэл. Юуны өмнө бизнесийн орчины тухай ерөнхий мэдээллүүдийг олж авна. Энэ мэдээлэлд улс төрийн нөхцөл байдал, санхүүгийн тогтворжилтийн хир хэмжээ, байгаль орчины www.zaluu.comwww.zaluu.com
  • 20. 20 талаар гаргасан хууль тогтоомж, зах зээлийн хэмжээ, дэд бүтэц зэрэг хамаарагдана. Үүний үндсэн дээр анхаарал татах зах зээлийн боломж байгаа эсэх, тэнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтооно. Улмаар гадаад зах зээлд гаргах гэж байгаа тухайлсан бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэдээллийг цуглуулна. Энэ нь зах зээлд борлуулах боломж, өсөлтийн хуь хэмжээ, тухайн бүтээгдэхүүний зах зээлийн бүтэц , өрсөлдөөний нөхцөл байдал, шууд ба шууд бус өрсөлдөгчдийн тухай мэдээллийг багтаана. Цуглуулсан мэдээлэлд маркетингийн судалгааны арга зүйн дагуу нягт нямбай шинжилгээ хийнэ. II шат. Тухайн нутаг орны зах зээлд байршуулах төлөвлөгөөнд холбогдох мэдээлэл. Энэ шатанд чанарын судалгаа голлоно. Маркетингийн хольцын бүрдлүүдийг хэрхэн хэрэглэх асуудлыг шийднэ гэсэн үг. Дотоод зах зээлд худалдаалдаг бүтээгдэхүүн, түүний сав баглаа боодлыг хэрхэн сайжруулах, хоногшуулалтын ямар стратеги хэрэглэх зэргийг шийднэ. Хэрэглэгчийн сегмент, худалдан авагчдын хүсэл, сонирхлоос шалтгаалан энэ бүгд улс орнуудаар ялгаатай байх болно. Идэвхижүүлэх арга хэрэгслүүд, сурталчилгаа, баглаа боодлын талаар тухайн зах зээлд сорил хийх шаардлагатай байна. Тухайн орны соѐл, ѐс зүйн хэм хэмжээг сайтар харгалзан үзэх хэрэгтэй болно. Үнийн төвшин нь улс орнуудын иргэдийн орлогын төвшин, өрсөлдөөн , орлуулах бүтээгдэхүүн зэргээс хамаарна. Мөн борлуулалтын оновчтой сувгийг тодорхойлох, бараа үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга, цаг хугацаа зэргийг судлан тодорхойлно. III. Глобал оновчлолын мэдээлэл. Компани даяаршлын орчинд ажиллах болсонтой уялдан өмнө нь цуглуулсан хоѐрдогч мэдээллүүдээс гадна орчны өөрчлалтийн талаар байнгын шинэ мэдээлэл олж ашиглах шаардлагатай. Улс төрийн байдал нь тогтвортой , гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг байсан улс орнууд гэнэт улс төр нь тогтворгүй, хөрөнгө оруулагчдад найдваргүй орон болж хувирах нь бий. Иймээс орчины нөхцөл байдлыг шуурхай үнэлж тухайн зах зээлд ажиллах маркетингийн уян хатан стратеги , бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй юм. Улс орнуудад хэрэглэгчдийн сэтгэл мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж байгааг үнэлэн үзэж хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлтийн ерөнхий хандлага, өвөрмөц талуудыг илрүүлэн орон нутгийн, үндэсний хэмжээний болон олон улсын зах зээлд гаргах брэндүүдийн талаар зохистой шийдэл боловсруулна. www.zaluu.comwww.zaluu.com
  • 21. 21 Мэдээллийг системтэйгээр цуглуулснаар олон улсын зах зээлд амжилттай ажиллах түлхүүрийг олж авна. Олон улсын зах зээлийн мэдээлэл олж авах нь өндөр өртөгтэй боловч интернет, мэдээлэл холбооны технологийн шинэчлэл шинэ гарцуудыг нээж байгаа бөгөөд мэдээлэлтэй болсоноор зах зээлийн шинэ боломж , түүнд нэвтрэх аргыг олох, тухайн орны хэрэглэгчдийн оюун бодолд бараа бүтээгдэхүүнээ хоногшуулах болон маркетингийн бусад тактикийг оновчтой хэрэглэх өргөн боломж нээгддэг юм. ББҮҮЛЛЭЭГГ 22 ММААРРККЕЕТТИИННГГИИЙЙНН ССУУДДААЛЛГГААААННЫЫ ААССУУУУДДЛЛЫЫГГ ТТООДДРРУУУУЛЛААХХ ААРРГГУУУУДД 22..11.. ММААРРККЕЕТТИИННГГИИЙЙНН ШШИИЙЙДДВВЭЭРРЛЛЭЭХХ ААССУУУУДДААЛЛ ББАА ССУУДДААЛЛГГААААННЫЫ ААССУУУУДДЛЛЫЫНН ЯЯЛЛГГАААА зэгдлийн өнгөн талаас нь бодож үзвэл юу судлахаа тодорхойлох шиг амархан юм байхгүй мэт. Гэтэл маркетингийн ухааны үүднээс ул суурьтайхан аваад үзвэл асуудлыг тодорхойлох гэдэг нь маркетингийн судалгааны дэс дараат үйл явцын хамгийн эгзэгтэй шат юм. Хөгжингүй орны туршлагатай судлаачид хүртэл “хэрэв та судлах асуудлаа зөв л тодорхойлчихсон бол судалгааны ажлын тал хувийг амжилттай гүйцээчихлээ гэсэн үг” гэж тодорхойлдог. Иймээс уг асуудал үнэхээр “хямд хоол биш” гэдэг нь аяндаа тодорхой. Судлаач юуны өмнө дараах хоѐр асуултанд хариу өгөхийг оролдох хэрэгтэй байдаг. Энэ бол: 1. Судлаачийн зорилго юу вэ? 2. Яагаад энэ асуудлыг заавал судлах ѐстой болов? гэсэн асуултууд юм. Эдгээр асуултанд хариулахын өмнө удирдлагын шийдвэрлэх асуудал тодорхой болсон байх ѐстой. Жишээ нь, зуны саруудад сүүний үйлдвэрээс хүнсний дэлгүүрүүдэд нийлүүлсэн сүү борлохгүй байгаа тухай яриа гарах болов. Энд удирдлагын шийдэх асуудал нь юу байна гэдгийг олохын тулд шинж тэмдэг ба асуудлын ялгааг олох нь их чухал байдаг. Энэ нь эмч хүн өвчтөнийг оношлохтой тун төсөөтэй. Хүн өвдөөд эмнэлэгт очих нь ямар нэг эрхтэн өвчилсний шинж тэмдэг. Эмч шинжилгээ хийж, бөөр, ходоод, элэг, зүрх, тархи, мэдрэлийн алийг эмчлэх тухай шийдвэр гаргадаг билээ. Хүүхэд уйлж байгаа нь өлссөн, цангасан, өвчилсөн, эрхэлсэн болохын аль нэгний шинж тэмдэг. Уйлахыг нь болиулах эмэг эх, ах, Ү www.zaluu.comwww.zaluu.com
  • 22. 22 эгч нарынх нь шийдвэрлэх асуудал гэх мэтээр амьдралын олон жишээ татаж болно. Тэгвэл сүү борлохгүй байгаа нь үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын аль нэгэнд гажуудал байгаагийн шинж тэмдэг болохоос биш, удирдлагын асуудал биш. Асуудал нь шинж тэмдгээр илрэн гардаг болохоор уг үндэс нь болсон гол асуудлыг дэвшүүлэн гаргаж ирэх нь менежерийн үүрэг болдог. Харин сүүг богино хугацаанд борлуулах асуудлыг шийдвэрлэх нь сүүний үйлдвэрийн удирдлагын шийдвэрлэх асуудал болон дэвшигдэнэ. Судлах асуудлаа тодруулах нь Удирдлагын шийдвэрлэх асуудал тодорхой болсны дараа судлах асуудлаа тодорхойлохын тулд: 1. Шийдвэр гаргагч (удирдагч) ба маркетер (судлаач) хоѐр юуг судлах нь эн тэргүүнд чухал болохыг маш нухацтай зөвлөн ярилцана. Тэгэхээр дарга, захирал буюу менежер хүн аливаа шийдвэр гаргахын тулд өөрөө ихээхэн үүрэгтэй байхын зэрэгцээ асуудлыг гардан хариуцаж судалгаа хийж байдаг хүнтэйгээ (тийм орон тоо байхгүй бол бий болгоход алдахгүй, харин хожно гэдгийг танд зөвлөе) олон талаас нь тунгаан бодож, судлах зүйлээ нарийн тогтоох шаардлагатай байна. Жишээ нь, сүүний үнийг судлах уу? Борлуулах цэг салбарын байршилыг судлах уу? гэх мэтийг тунгаан ярилцаж шийвэр гаргана. 2. Анхаарал татаж буй асуудалтай холбогдох ном хэвлэлийг шүүн тунгааж, бэлэн байгаа тоо материалыг ашиглах нь судлах асуудлыг тодруулахад нэн чухал ач холбогдолтой. 3. Дээр өгүүлсэн санаануудыг анхааралдаа байлгаж удирдлагын шийдвэрлэх асуудалд хэрэглэгдэх мэдээллийн хэрэгцээг тодорхойлох нь маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлж гаргахын яг өмнөх шат юм. Жишээлбэл, сүүг түгээн борлуулах асуудлыг шийдвэрлэхэд олон янзын мэдээллүүд хэрэгтэй. Тухайлбал: - Сүүний фирм, аж ахуйнууд Улаанбаатараас ямар зайд оршдог тухай мэдээ - Сүү тээвэрлэх машины тоо, төрөл, багтаамж - Сүү худалдаалах цэг салбаруудын байршил, хүн амын урсгал хөдөлгөөн www.zaluu.comwww.zaluu.com
  • 23. 23 - Хувийн журмаар сүү борлуулагчдын тоо, сүүгээ худалдаж буй арга - Сүүний зах зээлийн үнэ, түүний төвшинд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд - Сүүний чанарын талаархи хэрэглэгчдийн үнэлгээ гэх мэт эдгээр мэдээллийг хаанаас яаж олж авах вэ? гэдэг асуудал тавиад ирэх үед тэр нь маркетингийн судалгааны асуудал болоод хувирчихаж байгаа юм. Манай жишээнд тухайлбал: - Сүү худалдах цэг салбаруудын байршлыг тогтоож, үйлчлүүлэгч буюу гэрээлэгчийн тоо бүтцийг тогтоох - Аман ба бичгэн асуулгаар сүү худалдан авагчдын санал бодлыг судлах - сүүгээ борлуулж буй сувгуудыг судлах - сүүний үнийн түвшингийн талаарх хэрэглэгчдийн үнэлгээг гаргах гэх мэт судалгааны олон янзын асуудлууд гарч ирнэ. Чухам алийг нь чухал асуудал болгож судлахыг менежер хүн судлаачидтайгаа хамтран шийдвэрлэж байдаг. Маркетингийн шийдвэрлэх асуудал ба судалгааны асуудал хоѐрын хооронд маш нарийн уялдаа холбоо оршин байх бөгөөд үүнийг дараах жишээнээс харж болно. Үүнд: ¹ Шийдвэрлэх асуудлууд Судалгааны асуудлууд Шинэ бүтээгдхүүний баглаа боодол бүтээх Баглаа боодлын янз бүрийн зохиомжийн үр ашгийг үнэлэх Шинэ дэлгүүр нээж, зах зээлд шинээр нэвтрэх Байршлын чадавхийг үнэлэх Дэлгүүрт орогчдын тоог өсгөх Дэлгүүрийн дүр төрхөд үнэлгээ өгөх Дахин давтан үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх Давтан худалдан авч буй байдлын үнэлгээ гаргах Сурталчилгааны төсвийг орон нутагт хувиарлах Нутаг дэвсгэр тус бүрийн зах зээлийн нэвтрэх чадварын төвшинг тодорхойлох Шинэ бүтээгдхүүнийг танилцуулах Тухайн шинэ бүтээгдхүүнийг хүлээн авах болон сорилын зах зээлд туршилт хийх www.zaluu.comwww.zaluu.com
  • 24. 24 1. Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлоход ашигладаг нэг чухал асуудал бол судалгааны өвөрмөц асуултуудыг гаргаж тавих явдал юм. 2. Маркетингийн судалгааны асуудлын 2 үндсэн төрөл байна. Үүнд: а) Үзэгдэл юмсын шинж байдлыг тодруулах асуулт б) Хувьсагчид гэж нэрлэдэг судалгааны хүрээ хязгаар, шүтэлцээг тодорхойлж буй хэмжигдхүүнүүдийн харилцан уялдааг тодруулах асуулт. Жишээ нь, сүүний чанар стандартын шаардлагыг хангаж байна уу (нэг дэх төрлийн асуулт) хэрэглэгчдийн дунд сүүний талаар хийсэн сурталчилгаа ба сүүний борлуулалтын хооронд хамаарал байна уу (хоѐр дахь төрлийн асуулт) гэх мэт. Иймэрхүү асуулт гаргаж тавьснаараа судлаач үзэгдэл юмсын жинхэнэ мөн чанарыг илрүүлж чадах судалгааныхаа асуудлыг тодруулахад тун их дөхөж очдог юм. 3. Судалгааны асуудлыг томъѐолохдоо агуулгаараа ойролцоо ба ач холбогдлоороо ч дүйж тэнцэх нэг арга бол судлах асуудлын талаар таамаглал дэвшүүлэх явдал юм. Таамаглал нь мөн үзэгдэл юмсын төлөв байдал ба хувьсагчдын хоорондын харилцан уялдааны талаарх тодорхойлолт юм. Энэ утгаар тусгай асуултуудыг хүүрнэн өүүлэх хэлбэрт оруулчихаар таамаглал болдог ч гэж ойлгож болно. Жишээ нь, сүүний чанар стандартын шаардлагад тохирохгүй байна, хүн амын дунд сүүний талаар явуулах сурталчилгаа ба сүүний борлуулалтын хооронд тодорхой хамааралтай гэх мэтээр таамаглал дэвшүүлж болно. Таамаглалын 3 үндсэн төрөл бий. Үүнд: 1. Хоѐр хувьсагчийн хоорондын ялгаанд төвлөрөх (хувьсагчид тэнцүү ба тэнцүү биш байж болно). 2. Хувьсагчдын аль нв илүү чухал болохыг тодруулах (а нь Б-ээс чухал мэт) 3. Хувьсагчдын хоорондын харилцан уялдаанд төвлөрөх 4. Маркетингийн судалгааны асуудлуудыг жинхэнэ ѐсоор тодруулахад нөхцөл байдлын шинжилгээ үлэмж чухал үүрэгтэй. Энэ шинжилгээг номын 1-р бүлэгт авч үзсэн маркетингийн судалгааны үндсэн чиглэлийн дагуу хийж болно. Анхаарал татаж буй гол чиглэлүүд дээр шинжих буюу тандах судалгаа хийж шийдвэрлэх асуудалд шууд холбогдох гол хүчин зүйлийг нь ялган аваад асуудлыг тодоруулах www.zaluu.comwww.zaluu.com
  • 25. 25 бусад аргаар гаргаж авсан ойлголт, дүгнэлттэйгээ уялдуулан тухайн үед судлах асуудлаа эцэслэн сонгож авна. 5. Судлах асуудлынхаа чиглэлийг нэгэнт гаргаад авсан бол асуудлаа нарийвчлан тодорхойлохын тулд дараах асуултуудыг өөртөө болон захиалагчдаа тавьж хариулт авах хэрэгтэй. Үүнд: А. Хүрэлцэхүйц мэдлэг. Бид юуг мэдэж байна вэ? Б. Дараагийн үйл ажиллагаа. Судалгааны үр дүнг яаж ашиглах вэ? В. Гарч болох хувилбарууд. Хэрэв гарах ѐстой байсан Ү үр дүнгийн оронд Х үр дүн гарчихвал тэр нь таны гарах шийдвэрт яаж нөлөөлөх вэ? Г. Шинэ сэргэг мэдээлэл. Ямар төрлийн шинэ сэргэг мэдээллийг та анхааралдаа тусгаж авах вэ? Эдгээр асуултын хариу судлах асуудлыг нарийвчлан тодорхойлоход тусална. Дээрх аргуудыг цаг хугацаа алдахгүйгээр нягт нямбай уялдуулан хэрэглэснээр компани аж ахуйн нэгжийн одоо ба ирээдүйг үндсээр нь өөрчлөн сайжруулах үнэ цэнэтэй санаа олж авах зааг буюу маркетингийн судалгааны асуудал тодрох болно. www.zaluu.comwww.zaluu.com
  • 26. 26 БҮЛЭГ 3 ССУУДДААЛЛГГААААННЫЫ ДДИИЗЗААЙЙНН 33..11.. ССУУДДААЛЛГГААААННЫЫ ДДИИЗЗААЙЙННЫЫ ООЙЙЛЛГГООЛЛТТ,, ДДИИЗЗААЙЙННЫЫ ТТӨӨРРЛЛҮҮҮҮДД аркетингийн судалгааг олон талаас нь бодож цэгнэсэн нарийн үндэслэлтэй төлөвлөгөөний дагуу хийдэг байна. Иймээс судалгааны талаар гаргах илүү үндэслэлтэй шийдвэрүүдийн хослолыг судалгааны дизайн гэж нэрлэж болно. Судалгааны дизайн хийхдээ: 1. Судалгааны үе шатуудыг яаж гүйцэтгэх вэ?, Нэгийг нөгөөтэй нь хэрхэн холбох вэ? гэдгийг нарийвчлан заана. 2. Маркетингийг цуглуулах, шинжлэх ба үр дүнг тайлагнах ажлыг удирдан хөтлөхөд төвлөрөх болно. Судалгаа хийхэд судалгаанд шаардагдах зардал, зарцуулах хугацааг судлах асуудлын цар хэмжээнээс хамааруулан нарийн тодорхой төлөвлөх хэрэгтэй юм. Дараах 5 асуултанд бүрэн хариулахуйц төлөвлөгөө хийсэн бол таны судалгааны дизайн сайн болжээ гэж үнэлж болно. Үүнд: 1. Юуг судлах вэ? (хамрагдах зүйл) 2. Хэн, ямар нөхцөлөөр судлах вэ? 3. Судалгааг хаана явуулах вэ? 4. Судалгааг хэрхэн яаж хийх вэ? (Энэ бол маркетингийн эх сурвалжийг яаж олох, ямар аргаар судалгаа хийхээ тогтооно гэсэн үг.) 5. Судалгааг хэдийд явуулах вэ? гэдгийг тус бүр нарийвчлан тогтоох нь дизайны гол агуулгыг бүрдүүлнэ. Эдгээр асуултанд хариулт өгч чадахаар боловсрогдох дизайны төрөл, хүрээнээс хамааруулан шаардагдах зардал, түүний эх үүсвэрийн тооцоо хийнэ. Зарцуулах хөрөнгийн хэмжээг судалгаа хийж гүйцэтгэх цагийн хуваарьтай нарийн уялдуулан төлөвлөх хэрэгтэй болно. Судалгааны дизайны 3 үндсэн төрлийг ашиглах боллоо. Үүнд: 1. Шинжих судалгаа 2. Тодруулах судалгаа 3. Учир шалтгааны судалгаа М www.zaluu.comwww.zaluu.com
  • 27. 27 Эдгээр төрөл тус бүрийн тухай дэлгэрэнгүй ойлгож авбал маркетингийн судалгаа хийх төлөвлөгөө үндэстэй болж, жинхэнэ дизайн маягаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. 33..22.. ШШИИННЖЖИИХХ ССУУДДААЛЛГГАААА Энэ нь тухайн зүйлийн талаар ойлголт олж авах ерөнхий зорилготой судалгаа юм. Олон янзын зорилгоор энэ төрлийн судалгааг хийж болдог. Тухайлбал: - ямар нэг барааны зах зээд эзлэх хувийн жин буурсны шалтгааныг олох - шинэ бүтээгдхүүний санаа олох - компаний худадааны ажилтнуудын бүтээмжийг сайжруулах арга замыг эрж хайх - өрсөлдөгчийнхөө давуутай ба дутугдалтай талыг нээн илрүүлэх - компаний дүр төрхийн талаарх хэрэглэгчийн үнэлгээг мэдрэх гэх мэт Шинжих судалгаанд дараах аргуудыг голлон ашиглана. Үүнд: 1. Хэн бүхэн ашиглаж чадах арга бол судлах гэж буй асуудалд холбогдох ном, зохиол, сурвалж материал, тогтмол гардаг статистикийн эмхэтгэлүүдийг ашиглах явдал юм. Мөн зах зээлийн мэдээлэл бүхий сонин, хэвлэл, зарлал сурталчилгааг анхааран судална. Уншигч та гадаадын аль нэгэн компанитай хамтын үйлдвэр байгуулах шийдвэр боловсруулахын тулд тухайн төрлийн үйлдвэрийн тоо, байршлын мэдээ сэлт, үйлдвэрлэх бүтээгдхүүний үнэ ханшны ойролцоо маркетингүүдийг эхлээд заавал судалж үзээрэй. 2. Шинжих судалгааны хоѐр дахь арга бол уг асуудлын талаар мэдлэг туршлагатай хүмүүстэй ярилцах явдал юм. Үүнийг арга туршлагын асуулга судалгаа чгэж нэрлэдэг. Тухайлбал, хамтран ажиллах гэж буй компанийхаа тухай бусад түншүүдтэй нь урьдчилан сайн ярилцаж, учир байдлыг тодруулна. Ярилцах сэдвийн дотор тухайн төрлийн бизнесийг эрхлэх нь ашигтай эсэх, эрхэлсэн тохиолдолд ямар www.zaluu.comwww.zaluu.com
  • 28. 28 зүйлсийг голлон анхаарах, ямар сөрөг үр дагавар учирч болох эсэх тухай асуудлууд томоохон байр суурийг эзэлнэ. Энэ судалгаа компаниийн ба бүтээгдэхүүгий маркетингийн асуудалтай ажил нь уялдаа холбоо бүхий энэ талын мэдээлэлтэй хүмүүсийн хамаарна. Тухайлбал, захирал, борлуулалтын ба бүтээгдэхүүний менежер, худалдааны төлөөлөгчдийг хамрах нь олонтай байдаг. Түүнчлэн тухайн компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг бөөнийн ба жижиглэн худалдаачид мэдээллийн чухал эх үүсвэр болон ашиглагдаж болно. Мөн борлуулалтын сувагт шууд хамаарахгүй мэргжилтнүүдтэй ч ярилцаж үнэ цэнтэй мэдээллийг олох боломжтой. Тухайлбал , номын борлуулалтын судалгаа хийж байх үед номын сангийн ажилтнуудтай уулзаж ярилцан олон чухал санаа авч болно. 3. Шинжих судалгааны хүрээнд томоохон байр суурийг чанарын судалгааны аргууд юм. Чанарын судалгааны хамгийн түгээмэл арга бол ончилсон бүлгийн сурвалжлага байдаг. Чанарын судалгааг хэрэглэгчидтэй тулж уулзан явуулдгийн хувьд анхдагч судалгаанд хамаарах боловч нэлээд өвөрмөц онцлогтой. Анхдагч судалгааг бүтэц бүхий асуулгаар хийх нь түгээмэл байдаг. Энэ үед хэрэглэгч бүрд ижил бүтэц бүхий асуулга өгч хариулт авдаг бөгөөд дараах боломжийг олгодоггүй юм. Үүнд: 1. Шинэ асуулга нэмэх буюу хуучныг хасах 2. Асуулгын дарааллыг өөрчлөх 3. Асуулгын үгийг өөрчлөх Гэтэл асуудлын мөн чанарыг мэдэхийн тулд янз бүрийн хэрэглэгчдээс ялгаатай асуулт асуух шаардлага судлаачид олонтай тохиолдоно. Эндээс ончилсон бүлгийн болон гүнзгийрүүлсэн асуулга судалгаа хийх шаардлага зүй ѐсоор урган гардаг. Эдгээр нь бүтэцгүй асуулгыг хэрэглэдэг бөгөөд маркетингийн анхдагч судалгаан дахь чанарын судалгааны арга хэмээн нэрлэгдэнэ. Чанарын судалгааны арга нь тоон судалгааны аргаас дараах үндсэн шинжүүдээрээ ялгагдана. Үүнд: 1. Цөөн тооны хариулагчдыг хамарна 2. Бүтэцгүй асуулга хэрэглэнэ 3. Хэрэглэгчдийн итгэл үнэмшил, бодол санааг шууд бусаар хэмжинэ. 4. Шууд ажиглалт хийнэ www.zaluu.comwww.zaluu.com
  • 29. 29 Цөөн тооны (гол төлөв 10-15 хүнтэй) хүмүүсийг цуглуулан сонирхож буй сэдвийн дагуу асуулт тавьж ярилцан маркетингийн шийдвэр боловсруулахад хэрэгтэй мэдээллийг ончилсон (товлосон) бүлгийн аргаар олж авна. Зах зээл хөгжсөн орнуудын маркетингийн судалгаанд энэ аргыг өргөн хэрэглэдэг юм. Ончилсон бүлэгт оюутан залуус, сурагчид, ажилчид, үйлдвэр худалдааны бүлгийнхэн гэх мэтээр ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр сууриараа ялгаатай бүлгүүдийг хамруулан ярилцдаг. Жишээ нь, монгол хүүхдийн тоглоомын үйлдвэр байгуулбал та ямар зөвлөгөө өгөхсөн бол? гэдэг асуудлыг тавиад ярилцаж болох юм. Ярилцлагын дүнд ямар төрлийн тоглоом үйлдвэрлэвэл хэрэглэгчийн сэтгэлд илүү нийцэх, тоглоом үйлдвэрлэхэд ямар бэрхшээл учирч болох, яаж түүний даван туулах тухай олон чухал маркетингийг олж авч болно. Үүнийг ончилсон бүлгийн судалгаанд тохиолдлыг шинжлэх гэж нэрлэдэг юм. Судалгааны энэ аргыг: - Таамаглал дэвшүүлэх - Хэрэглэгчээс авах асуулгын бүтцийг тогтооход тус нэмэр бүхий мэдээллийн бүтцийг олж авах - Бүтээгдхүүний нэр төрлийн талаар ерөнхий тоймыг олж авах Ончилсон бүлэг Ончилсон бүлгийн асуулга нь маркетингийн судалгааны мэдээлэл цуглуулах нэгэн сонирхолтой арга болно. Ончилсон бүлгийн асуулгын үндсэн зорилго нь тодорхой зорилтод зах зээлд хамаарах хүмүүсийн бүлэгтэй маркетингийн аль нэгэн асуудлаар шүүн ярилцаж дүгнэлт гаргахад оршино. Ончилсон бүлэгт гол төлөв 6-12 хүнийг хамруулах бөгөөд нас, хүйс, тухайлсан бүтээгдэхүүнийг хэрэглэх байдал зэргээр нь төрөлжүүлэн бүрдүүлж болно. Ярилцлага хийх өрөө нь тохь тухтай, микрофон, бичлэг хийх техник төхөөрөмжөөр хангагдсан байвал үр дүнтэй болно. Хажуугийн өрөөнөөс давхар ажиглалт хийх нь ч бий. Нэг удаад зөвхөн нэг л асуудлаар нэгээс хоѐр цаг ярилцдаг бөгөөд хэд хэдэн ончилсон бүлгийг зохион байгуулах бололцоотой. Бүлгийн тоо дараах хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна. Үүнд: www.zaluu.comwww.zaluu.com
  • 30. 30 1. Пүүсийн зорилтот зах зээлийг бүрдүүлж буй зах зээлийн сегментүүдийн тоо 2. Пүүсийн зах зээлийн хамарч буй газар зүйн хүрээ 3. Судалгааны үр дүнд үндэслэн удирдлагын шийдвэр гаргах байдал 4. Тухайлсан газар орноос хамруулах боломжтой оролцогчид 5. Амжилттай ажилласан бүлгүүдээс олж авсан шинэ санааны тоо Ончилсон бүлэгт хүүхэд, эмэгтэйчүүд, мэргэжилтнүүд зэрэг нийгмийн олон янзын төлөөллийг багтааж болно. Тэгэхдээ ойролцоо мэргэжил, мэдлэг туршлагатай хүмүүсээр нэг бүлгийг бүрдүүлэхийг хичээх учиртай. Тэгж байж асуудлын зөв хандлагыг илрүүлж чадах юм. Ончилсон бүлгийн ярилцлагад оролцогсдод төлбөр төлөх бөгөөд өндөр мэргэжлийн хүмүүс оролцохын хирээр энэ төлбөр өндөр байна. Ончилсон бүлгийг ярилцлага хөтлөгч удирдана. Тэрээр бүлгийн бүх гишүүдийг ярилцлагад жигд оролцуулах үүрэг хүлээж сонирхож байгаа сэдэвт оролцогчдыг чиглүүлнэ. Аль нэгэн бүтээгдэхүүний талаар ярилцаж байлаа гэхэд эхлээд ерөнхий шинжүүдийн талаар ярьж улмаар бүтээгдэхүүний дэд бүлэг , өвөрмөц шинжүүдийг хамран ярилцана. Ярилцлагыг амжилттай явуулахын тулд ярилцлага явуулах удирдамжаа эхлээд боловсруулбал зохино. Удирдамжид ярилцлагын сэдэв, сэдвийн дотоод зүйл анги бүрийг шүүн хэлэлцэхэд зарцуулах хугацааг тодорхойлсон байна. Сул ба давуу тал: Үр дүнг хурдан хугацаанд гаргах боломжгүй, “ Хэдий хэмжээний.. “ гэж эхэлдэг асуултанд хариулт авах боломж муутай, ярилцлагын үр дүнг эх олонлогт тараах боломжгүй, энэ бүхний улмаас тоон судалгааг орлож чадахгүй зэрэг нь ончилсон бүлгийн судалгааны сул тал юм. Харин давуу тал нь дараах хэд хэдэн зүйлээр илэрдэг. Үүнд: 1. Анхдагч эх сурвалжид тулгуурлан зорилтот зах зээлийн талаар иж бүрэн зураглал гаргаж авах боломж олгодог 2. Иж бүрэн асуулт тавьж хариулт авах боломжтой 3. Харьцангуй богино хугацаанд ярилцлагыг явуулж болдог. Өөр хоорондоо зайтай газар зүйн гурваас дөрвөн бүсэд хийсэн ярилцлагыг нэгтгэн тайлан гаргахад дөрвөн долоо хоног орчим шаардана. www.zaluu.comwww.zaluu.com